Шууд шилжих:
Хүүхдийн сүүн тэжээлийг бэлтгэх дараалал
Хүүхдэдээ сүүн тэжээл бэлтгэх нь хялбар боловч хүүхдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө зөв аргаар бэлтгэх нь маш чухал. Сүүн тэжээл бэлтгэх бүрдээ дараах алхмуудыг дагаж мөрдөнө үү.
Нян үржихээс сэргийлж ариун цэвэр сахихаас эхлэх нь
- Цэвэр гар: Сүүн тэжээл бэлтгэхийн өмнө үргэлж гараа савандаж угаан, сайтар хатаах нь нэн чухал.
- Цэвэр багаж хэрэгсэл: Хүүхдийн хооллох хэрэгслүүд болох угжны сав, угж, сүүн тэжээлийг хэмжигч зэргийг сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Ариутгах заавар:
- 5 минут орчим усанд буцалгах, эсвэл
- Уураар ариутгагч, эсвэл богино долгионы уураар ариутгах горимд ариутгах, эсвэл
- нянгийн эсрэг ариутгалын бодисоор ариутгана.
Угж ариутгах болон буцалгац ариутгах аргын талаар зурагт заавраас үзнэ үү.
Сүүн тэжээл бэлтгэх заавар
Нэг удаадаа нэг л лонх: Бэлтгэсэн даруйд хүүхэд сүүгээ уух нь хамгийн тохиромжтой.
- Усаа буцалгаж, хөргөх
- Гоожуурын усыг буцалгаж, өрөөний температурт хүртэл хөргөнө.
- Нэгэнт буцалгасан усаа ахин дахин буцалгаж хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Ингэх нь усан дахь давсны хэмжээг нэмэгдүүлдэг.
- Эхлээд тохирох хэмжээний усыг лонхондоо хийсний дараа сүүн тэжээлийн бэлдмэлийг нэмнэ.
- Сүүн тэжээлийн бэлдмэлээ нэмэх
- Зөвхөн хүүхдийн сүүн тэжээлийн бэлдмэлийн саван дотор дагалдаж ирсэн халбагыг хэрэглэхийг анхаарна уу.
- Хэр хэмжээтэй усанд, хэдэн халбага тэжээлийн бэлдмэл хийхийг, лаазан дээрх заавраас харна.
- Бэлдмэлтэй халбагаа зөөлөн товшиж суулгаад, илүү гарсныг нь хэмжигч хутгаар цэвэрлэн тэгшитгэх ба чигжиж дарах шаардлагагүй.
- Сүүн тэжээлийн бэлдмэлээ сайтар таглан хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
- Угжны лонхонд өөр нэмэлт зүйл нэмэхгүй байх
- Сүүний лонхонд заавраас илүү сүүн тэжээлийн бэлдмэл нэмж болохгүй.
- Зөгийн бал, үр тарианы бэлдмэл (cereal) эсвэл жигнэмэг зэрэг өөр хоол хүнс нэмэхгүй байх.
- Мөн угжны толгойд элдэв амттан болон зөгийн бал зэрэг түрхэж болохгүйг анхаарна уу.
- Холих
- Угжны лонхоо таглаад, нунтаг бэлдмэл бүрэн уусч дуустал сайтар сэгсэрнэ.
- Хооллохын өмнө
- Температурыг шалгана. Ингэхдээ бэлтгэсэн сүүн тэжээлээсээ бугуйн дотор талд бага зэрэг дусааж, халуун биш, бүлээн байгаа эсэхийг шалгана.
- Лонхтой сүүг богино долгионы зууханд халааж болохгүйг сайтар анхаарна уу. Ингэх нь жигд бус халалт үүсгэж, хүүхдийг түлэх эрсдэлтэй.
- Хооллосны дараа
- Хүүхэд хооллож дуусаад илүү гарсан сүүн тэжээлийг хаяна.
- Урьдчилан бэлтгээд, өрөөний температурт 1-ээс дээш цаг болсон сүүн тэжээлийг хаяна.
Аюулгүйн зөвлөмжүүд
Он сар өдрийг шалгах: Үргэлж тэжээлийн бэлдмэлийн шошгон дээрээс “хадгалах хугацааг” шалгах.
Цэвэр бөгөөд шинээр нь хадгалах: Сүүн тэжээлийн бэлдмэлийг задалснаас хойш нэг сар хадгална.
Заавар, удирдамжийг дагах: Лаазан дээрх зааврыг нарийн дагах хэрэгтэй.
- Усны хэмжээнээс хэт их эсвэл хэт бага тэжээлийн бэлдмэл хэрэглэх нь хүүхдийн тань өсөлтөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
- Мөн бүрэн гүйцэт ариутгаагүй лонх, угж болон буцалгаагүй ус нянтай байх эрсдэлтэй бөгөөд хүүхдийг өвчлүүлэх эрсдэлтэй.
Хүүхдийн тань эрүүл мэнд нэн тэргүүнд тул үргэлж аюулгүй байдлыг хангаж, зааврыг дагах нь чухал гэдгийг санаарай.




