Skip to main content

Сам хорхойтой улаан лоолийн паста

On this page:

    Жорын мэдээлэл

    Бэлтгэх хугацаа: 10 минут

    Болгох хугацаа: 20 минут

    Хадгалах хугацаа: Хөргөгчинд 2–3 хоног, хөлдөөгчинд 3 сар хүртэл

    Хэмжээ: 2-3 том хүний порц

    Орц

    Улаан лоольтой сам хорхойн соус

    • 500 гр сам хорхой
    • 1 лааз (400 гр) давсгүй жижиглэсэн улаан лооль
    • 1 ш дунд зэргийн сонгино
    • ¾ аяга хөлдөөсөн эсвэл шинэ лууван
    • ½ аяга жижиглэсэн цоохор майлз (celery) (сонголтоор)
    • 2 цайны халбага оливын тос
    • ½ аяга ус
    • Яншуй (Parsley) (сонголтоор)

    Паста

    • 2 цайны халбага оливын тос

    • 2 аяга паста гоймон

    6–8 сартай хүүхдэд богино хэрчсэн нарийн спагетти (angel hair), эсвэл эрвээхэй хэлбэртэй паста (farfalle) хэрэглээрэй.

    8–12 сартай хүүхдэд мушгиа паста (fusilli) эсвэл хясаа хэлбэртэй паста (conchiglie) хэрэглэж болно.

    Хийх заавар

    1. Усаа буцалгаад 2 цайны халбага оливын тос болон пастагаа хийж, зөөлөн болтол нь чанана. (Чанах хугацаа нь пастаны төрлөөс хамаарах тул савлагаан дээрх зааврыг дагана уу.) 
    2. Пастагаа шүүж аваад түр хойш тавина. 
    3. Сонгино, луувангаа хүүхдийн насанд тохирсон хэмжээтэй жижиглэн хэрчинэ. 
    4. Сам хорхойгоо уртаар нь таллан хуваана.
    5. Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж, оливын тос хийнэ. 
    6. Сам хорхойгоо хийгээд, ягаан өнгөтэй болж, бүрэн болтол шарна. Дараа нь гаргаж түр хойш тавина. 
    7. Сонгино, луувангаа хийж, зөөлөртөл нь 6–8 минут шарна. 
    8. Сам хорхойгоо буцаан хийж, богино хугацаанд бүрэн холигдтол шарна. 
    9. Улаан лоолио нэмээд, соус бага зэрэг өтгөрч, лууван зөөлөртөл 8–10 минут зөөлөн буцалгана. 
    10. Чанасан пастагаа нэмж сайтар холино. 
    11. Сонголтоор яншуй цацаж болно. Бага зэрэг хөргөсний дараа хүүхдэдээ өгнө. 

    Хооллох цаг 

    Хүүхдийн хоолонд давс хийхгүй байхыг анхаарна уу. Гэрийн бусад гишүүд өөрсдийн хүссэнээр давс, перец болон бусад амтлагчаар амтлан идэх боломжтой.

     
     


     

    pasta
    Сүүлийн шинэчлэлт: 20 Jul, 2026 - 02:33
    A A A
    Дээш буцах