Skip to main content
Бүх цэсийг харах

Эхийн сүүгээр хооллолтонд хамтрагчийн оролцоо, дэмжлэг

0-2 cap
A A A

Хамтрагч нь хэрхэн дэм үзүүлж болох тухай

Хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллох үйл явцыг хялбар болгоход нөхөр/гэр бүлийн хүний дэм нэн чухал байдаг.

Хамтрагч нь дараах байдлаар дэм үзүүлэх боломжтой

Expand all
Collapse all

Сэтгэл зүйн дэмжлэг

  • Хүүхдээ хөхүүлж буй хамтрагчаа тэврэх, эелдэг сайхан үгс хэлэх нь тэдний сэтгэл санааг өөдрөг болгодог;
  • Хүүхдээ хөхүүлж буй хамтрагчийнхаа хүчин чармайлтыг сайшааж, түүгээр бахархаж буйгаа илэрхийлэх байдлаар дэмжлэг үзүүлж болно.

Бодит дэмжлэг

  • Гэр орноо цэвэрлэх болон хоол унд бэлтгэж, хүүхдээ тайван хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Хүүхдээ хөхүүлж байх үед нь эхнэр/хамтрагчдаа хэрэгтэй байгаа ус, хөнгөн зууш, өөр бусад шаардлагатай зүйлсийг нь дөхүүлж өгөх;
  • Бусад хүүхдүүддээ анхаарал хандуулж, хүүхдээ тухтай хөхүүлэх боломжийг бүрдүүлж өгөх зэргээр бодит дэмжлэг үзүүлэх нь тустай.

Хүүхдийнхээ асаргаанд гардан оролцох

  • Шөнийн хооллолтын үеэр хүүхдээ ээжид нь авч ирж өгөх, хэхрүүлэх зэргээр туслах;
  • Дэр ивж өгөх зэргээр хүүхдээ хөхүүлэх тухтай орчныг бүрдүүлэх зэргээр дэм болж болно.
Сүүлийн шинэчлэлт: 24 Jul, 2024 - 02:49
Дээш буцах