Skip to main content
Бүх цэсийг харах

Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

0-2 cap
A A A

Яагаад эхийн сүү гэж?

Эхийн сүү нь таны хүүхдийг эрүүл саруул өсөн торниход шаардлагатай бүхий л шим тэжээлээр хангадаг.

 

Эхийн сүүнд хүүхдийг 6 сар хүртэл хангах ус болон шим тэжээл бүрэн агуулагддаг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас нярай хүүхдийг 6 сүр хүртэл зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөж байна. 

Энэ нь, та хүүхэддээ эхийн сүүнээс өөр бусад хоол хүнс болох зутан, жимсний нухаш эсвэл хүнсний ногоо, уух зүйлс болох ус, жүүс, ургамлын ундаа, болон хүний бус сүү өгөхгүй байхыг хэлнэ. Эхийн сүүнээс өөр аливаа зүйлс өгөхөөс өмнө заавал өрхийн эмч болон эх, хүүхэд, ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.

Таны хөхний сүү хүүхдэд тань хамгийн ариун, аюулгүй, бөгөөд эрүүл сонголт юм. 

 

Эрүүл мэндийн ашиг тус

Эхийн сүүгээр хөхүүлэн хооллох нь:

  • хүүхдийн өсөлтийг дэмжих
  • хүүхдийн тархины хөгжлийг дэмжих
  • хүүхдийн дархлааг сэргээн, өвчлөлд өртөхөөс сэргийлэх
  • чихний үрэвсэл, суулгалт, багтраа өвчин, нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижин болон нярайн гэнэтийн үхлийн хам шинж (SIDS) зэрэгт өртөх эрсдэлийг бууруулахаас гадна эх, хүүхдийн ээнэгшлийг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой. 

Хүүхдийн илэрхийлэх дохио, шинж тэмдгүүдийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

Эхийн сүүгээр хооллолтын эхэн үед ямар хүлээлттэй байх вэ?

Expand all
Collapse all

Хэзээнээс хөхүүлж эхлэх вэ?

Хүүхдийг төрсөн даруй эхний нэг цагт багтаан хөхөө хөхүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэснээр таны хөхөнд сүү орж, хүүхдээ хөхүүлэхэд илүү тухтай бөгөөд итгэлтэй болно. 

Эхийн сүү нь ямархуу харагддаг вэ?

Төрсөн даруйд гарах анхны сүүг ангир уураг гэх ба энэ нь өтгөн, шар өнгөтэй байдаг ба хүүхдийн дархлааны тогтолцоог сайжруулах антиоксидантаар баялаг байдаг. Төрсний дараах долоо хоногийн дотор уураг нь шингэрэн сүү болдог. Энэ үед хөхөнд сүү орсноос үүдэн хөх тань чинэрч, хэдэн өдөртөө эсвэл хэдэн долоо хоног тухгүй болох нь хэвийн үзэгдэл. 

Арьс-арьсаар хүрэлцэх гэж юу вэ?

Хүүхдээ төрсөн даруйд аль болох их давтамжтайгаар арьс арьсаар хүрэлцэх (өөрийн нүцгэн биеэ хүүхдийнхээ нүцгэн биед наах болон хүрэлцэх) нь чухал. Энэ нь хүүхэд хөхөө хэрхэн хөхөхөд суралцахад дэм болдог. Энэ үеэр хэрхэн хүүхдээ амлуулах талаар эх баригч эмч зааж зөвлөх болно. 

Хэр удаан хөхүүлэх вэ?

Эх болон хүүхэд, хөхүүлэх болон хөхөхөд суралцаж эхлэх эхэн үед, хүүхдээ хөхүүлэхэд 45 минутаас 1 цагийг зарцуулах магадлалтай. Хүүхэд хөхөө хөхөж суран, илүү сайн сордог болохын хэрээр энэ хугацаа богиносдог. 

Хүүхдээ хөхүүлэх нь хэзээнээс хялбар болдог вэ?

Эхний хэдэн долоо хоногт эхийн сүүгээр хооллох нь амаргүй байж болох ба ерөнхийдөө 6-8 долоо хоногийн дотор учраа олж эхэлдэг. Эхийн сүүгээр хооллоход та хүүхэдтэйгээ хамтдаа суралцаж байгаа гэдгийг санаарай. 

Хөхүүлэх үеэр хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Хөхүүлэх үеэрээ, хүүхэд рүүгээ харах, ярилцах, инээмсэглэх болон зөөлөн хүрэх зэргээр холбоо тогтоох нь чухал. 

Хэзээ, хэр давтамжтай хөхүүлэх вэ?

Нярай  эхний хэдэн долоо хоногт 2-5 цаг тутамд хөхөө хөхөх шаардлагатай байдаг. Ихэнх нярай, нялх хүүхэд 24 цагийн дотор 8-12 удаа хөхөө хөхдөг. Энэ давтамж нь хүүхэд бүрийн хувьд харилцан адилгүй байж болох ба хамгийн чухал нь хүүхдийнхээ өлсөж буйгаа илэрхийлэх дохионуудыг анзаарч танин, тохирсон хариуг үзүүлэх явдал юм. Хэрэв хүүхэд тань шөнийн турш сэрэхгүй унтаж байгаа бол Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл Мэндийн Сувилагчтайгаа зөвлөлдөхийг зөвлөж байна. 

Сүүлийн шинэчлэлт: 23 Jul, 2024 - 04:54
Дээш буцах