Аяга руу шилжих тухай
6 сартай орчмоос нялх хүүхэд задгай амсартай аяганаас ус ууж эхлэхэд бэлэн болсон байдаг.
Хүүхдээ аяганаас ууж сургахад туслах зөвлөмжүүд:
- Усыг аягаар өгч эхлэх;
- 12 сартай орчмоос бүх төрлийн угжнаас татгалзаж, аяга руу шилжих;
- Бариултай, жижигхэн хуванцар аяга хэрэглэх нь тустай байдаг. Аяганд нь таг болон цорго байх шаардлагагүй. Асгарч болох ба энэ нь тийм ч сүйдтэй асуудал биш юм.
Аяга руу шилжих
Хүүхдийн хэрэгцээт уух зүйлс
6-12 сартай хүүхдэд шаардлагатай уух зүйлс нь эхийн сүү эсвэл хүүхдийн сүүн тэжээл болон ус байдаг.
12 сартайгаас хойш сүүн тэжээлийн оронд энгийн үхрийн сүү өгч болно.
Хүүхдэд жимсний шүүс, хийжүүлсэн ундаа, амталсан болон ургамлын гаралтай цай өгөхгүй байхыг анхаарна уу. Эдгээр нь элсэн чихрийн агууламж өндөртэй тул шүдний цоорол үүсэх шалтгаан болдог.
Аль болох эрт аяганаас уух зүйлийг өгч эхлэхийн хэрээр хүүхэд тань хурдан дасан зохицно. Энэ тал дээр тусламж, дэмжлэг шаардлагатай бол харьяа эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг хуудасны баруун талд байгаа "Аяганаас уух" товхимлоос татаж авна уу




