Хүүхдийнхээ шүдийг арчлах нь
Шүдлэлт нь хүүхдийн хэвийн хөгжлийн нэгэн хэсэг юм.
Ямар хүлээлттэй байх вэ?
- Хүүхдийн шүд 3 сартай орчмоос ургаж эхлэн 3 нас хүртэл үргэлжилж болно.
- Анхны шүд нь ихэвчлэн доод үүдэн шүд байх бөгөөд дунджаар 4-7 сартайд цухуйдаг. Гэхдээ зарим хүүхдийн хувьд 12-14 сар хүртэл шүдлэхгүй байх тохиолдлууд байдаг.
Шүдэлж буй шинж тэмдгүүд
- Хүүхдийн шүлс гоожих нь нэмэгдэх мөн эд юмсыг хазаж, зажлах нь нэмэгдэх;
- Бага зэрэг уцаарлах болон тавгүйрхэх;
- Буйл нь хавдаж, өвдөх ба буйлан дээр нь дарж үзвэл хатуу бөгөөд товойсон байдал мэдрэгдэнэ.
Хүүхэд шүдлэх үеэр хүүхдийнхээ зовиур, тухгүй байдлыг намжаах аргууд
- Хүүхдээ эрхлүүлэх болон аргадаж тайтгаруулна.
- Хүүхэддээ хүйтэн болгосон, хатуу резинэн цагираг/тоглоом бариулах болон цэвэр алчуурыг хүйтэн болгон хазуулах нь тустай.
- Дотроо шингэн гелтэй тоглоом хазуулахгүй байхад анхаарна уу. Учир нь гель нь гоожих магадлалтай бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болно.
- Чихрийн агууламжгүй хүүхдийн шүдлэлтэнд зориулсан жигнэмэг хазуулж болно. Ингэхдээ хахалтаас сэргийлж, хараа хяналтаа салгахгүй байхыг анхаарна уу.
Шүдлэлттэй холбоо эм, эмчилгээ шаардлагатай бол өрхийн эмч эсвэл хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.
Шүдлэх үеэр хүүхэд тань ихээр уцаарлан, тавгүйрхэх, халуурах, живхний орчимд харшил гарах эсвэл гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид үзүүлэх нь зүйтэйг санаарай. Энэ нь зөвхөн шүдлэхтэй холбоотой асуудал биш ч байж болно. Ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй эргэлзэж байгаа бол эмчид үзүүлэхээсээ өмнө эрүүл мэндийн шугам буюу Healthdirect-тэй холбогдож, зөвлөгөө авч болно.
Healthdirect: 1800 022 222 залгана уу.
Хүүхдийнхээ шүдийг арчлах нь
- Анхны шүд цухуйж эхэлмэгц, нялх хүүхдэд зориулсан зөөлөн үстэй сойзоор шүдийг нь угааж эхэлнэ.
- Гэхдээ хүүхэд 1 ой 6 сар буюу 18 сар хүртэл оо ямар ч төрлийн оо хэрэглэж болохгүйг анхаарна уу.
Шүдний оо
- Анхны шүд цухуйж эхэлмэгц, нялх хүүхдэд зориулсан зөөлөн үстэй сойзоор, оо түрхэхгүйгээр шүдийг нь угааж эхэлнэ.
- 18 сартайгаар хүүхдэд зориулсан фтортой оог хэрэглэж эхэлнэ.
- Хэрэв фторын нэгдэлтэй ус хэрэглэдэггүй бол ямар арга хэмжээ авбал зохих талаар шүдний эмчээс зөвлөгөө аваарай.
Хоол хүнс
- Хүүхэддээ чихэртэй уух зүйлс болох хийжүүлсэн ундаа, амталсан, чихрийн агууламжтай сүү болон жимсний шүүс зэргийг өгөхгүй байх
- Унтахаар оронд орсны дараа угжихгүй байх
- 12 сартайгаас угж хэрэглэхийг болих
- Аль болох эрүүл хоол өгөх ба боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
- 6 сартайгаас усыг аяганаас өгч сургах зэрэг нь хүүхдийн шүдний эрүүл мэндийг хамгаалахад тустай.


