Хүүхэд хоолоо голох нь
Заримдаа хүүхэд хоолоо голох буюу хөхөө хөхөхөө больдог. Энэ нь мэдээж ээжүүдэд амаргүй бөгөөд хүүхдээ хөхүүлэх нь зөв эсэхэд эргэлзээ төрөх нь ч бий. Энэ үед хамгийн чухал зүйл бол ямар учир шалтгааны улмаас ингэж байгааг нь олж мэдэн, түүний дараа хэрхэн шийдвэрлэх тухай бодох нь чухал юм.
Хүүхэд хоолоо голох дараах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд:
- Ядралт: Төрсний дараа эхний хэдэн долоо хоногт хүүхэд тань шинэ орчинд дасан зохицохын тулд хэт ядарсан байж болно. Үүнээс шалтгаалан уцаарлаж, хоолоо голж байгаа юм шиг байдал (заримдаа эцэг эхчүүд үүнийг хүүхэд өлсөхтэй андуурах талтай) үзүүлж байх магадлалтай.
- Сүүний гаралт: Хөхүүлэх үеэр сүү садарч, ихээр гардаг бол хүүхэд хахаж цацах, ихээр залгилах болон энэ байдалд түүртэж байж болно.
- Шингээж чадахгүй байх: Зарим хүүхэд хэт их сүүг хэт хурдан ууснаас үүдээд тавгүйрхдэг. Нойрмоглохын оронд сүүгээ шингээх гэж тух алдаж байж болно.
- Эхийн сүү хангалтгүй байх: Мөн хүүхэд хөхний сүүндээ цадахгүй, өлссөн үедээ уурладаг. Дөнгөж саяхан хооллосон хэдий ч өлссөн шинжтэй байвал сүүндээ цадаагүй байж мэднэ.
- Хооллолтын арга барилд төөрөгдөх: Хэрэв хүүхдээ угжиж байсан, соск хэрэглэж байсан, эсвэл хөхний толгойн хамгаалалттай хөхүүлж байсан бол эдгээрийн дунд төөрөгдсөнөөс үүдэн хөхөө голж байж болно.
- Зөв амлаж чадахгүй байх: Хүүхдээ хөхүүлэх байрлал тухгүй, буруу байгаа тохиолдолд хүүхэд хөхөө бүрэн, зөв үмхэж чадахгүй байж болно.
- Халуун цаг агаар: Цаг агаар халуун үеэр хүүхэд илүү их цанган, хөхөө хөхөх хэрэгцээ нэмэгддэг.
- Өлсөөгүй байх: Хэзээ хамгийн сүүлд хооллосноос үл хамаараад хүүхэд тань заримдаа өлсөөгүй байж болно.
Авах арга хэмжээ
Хүүхэд хөхөө голж уцаарлах шалтгаануудыг олж илрүүлэх нь чухал.
Дараах зүйлсд анхаарлаа хандуулна уу:
- хүүхэд тань ядарсан эсэх
- өөрийн сүүний гарцыг анзаарах
- соск болон угж зэрэг бусад хөхөх хэрэгслийн хэрэглээг хязгаарлах
- зөвхөн хөхөө хөхүүлэх нь хооллолтын гол арга байхыг урьтал болгох нь чухал.
Хэрэв та, өөрт болон хүүхдэдээ тохирох шийдэл олж чадахгүй байгаа, мөн танд хүүхдийнхээ талаар санаа зовнисон асуудал байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч, өрхийн эмч, эсвэл Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо буюу Australian Breastfeeding Association-тай холбогдож, зөвлөгөө дэмжлэг хүсээрэй.
Хэрэв танд эхийн сүүгээр хооллолттой холбоотой дэмжлэг хэрэгтэй бол дараах үйлчилгээнүүдэд хандах боломжтой.
| Таны харьяа хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч – эхийн сүүгээр хооллолтыг дэмжих эмнэлэг | Child and family health services - Programs (nsw.gov.au) |
| Эхийн сүүгээр хооллолтын зөвлөх | Find a lactation consultant (lcanz.org) |
| Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо | The home of trusted breastfeeding support, education and advocacy | Australian Breastfeeding Association |
| Өрхийн эмнэлэг | Find a GP (General Practice) near you | healthdirect |
Дараах дүрс бичлэгээс хүүхэд хөхөө голоход авах арга хэмжээний талаар үзэх боломжтой.
https://raisingchildren.net.au/newborns/breastfeeding-bottle-feeding/breastfeeding-videos




