Skip to main content
Бүх цэсийг харах

Нялх хүүхдийн харилцах арга

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Нялх хүүхдийн харилцах арга

    Хүүхэдтэйгээ ярилцах болон тоглох нь

    Хүүхдийнхээ тархины хөгжилд дэмжлэг үзүүлэх хамгийн шилдэг арга бол хүүхэдтэйгээ харилцах болон хамтдаа тоглох юм. Хүүхэд  эцэг эх, ойр дотны хүмүүстэйгээ харилцах байдлаар эргэн тойронтойгоо мэдрэхүйгээрээ буюу харах, үнэрлэх, сонсох, хүрэх, амтлах, болон мэдрэх байдлаар танилцдаг. 

    Нярай хүүхэд хэрхэн харилцдаг вэ?

    Нярай, нялх хүүхэд:

    • Уйлах

    • Гар, хөлөө хөдөлгөх

    • Дуу авиа гаргах

    • Нүүрний хувирал (инээмсэглэх, ярвайх)

    • Толгой болон биеийн хөдөлгөөнийг өөрчлөх

    • Асран хамгаалагч руугаа харах эсвэл өөр тийш харах байдлаар харилцдаг.

    Хүүхдийнхээ дохио, шинж тэмдгийг ажиглах нь тэд өлссөн, ядарсан, тоглохыг хүсэж байгаа эсвэл тайтгарал хэрэгтэй эсэхийг ойлгоход тусална.

    Дараах зүйлсийг ажиглаарай:

    • Хүүхэд юу хийж байна
    • Саяхан юу болсон (хөхүүлсэн, живх сольсон, тоглосон гэх мэт)
    • Эргэн тойронд нь юу болж байна

    Энэ нь хүүхэд тань юу хэрэгтэй байгааг ойлгоход тусална.

    Хүүхдийнхээ үзүүлж буй дохио, шинж тэмдгийг ойлгох

    Та хүүхдийнхээ үзүүлж буй дохио, шинж тэмдэгт хариу үзүүлэх үед тэд өөрийгөө аюулгүй, ойлгогдож байна гэж мэдэрдэг. Энэ нь өөртөө итгэх итгэл болон хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.

    Хүүхэд тань огцом хөдөлгөөнүүд болох нуруугаа нумруулах, атирах болон уйлах зэргийг үзүүлж байна гэж төсөөлье. Хэрэв аль хэдийн хооллосон, живхийг нь сольсон бол энэ нь ядарсны шинж байж магадгүй. Ингэж ойлгосон даруйдаа та хүүхдэдээ “Аан үр минь чи ядаржээ, унтах цаг болж дээ!" гээд унтуулах бэлтгэлдээ орох хэрэгтэй. 

    Хүүхэдтэйгээ өөрийн эх хэлээр ярьж, анзаарч буй зүйлсээ тайлбарлан хэлэх нь хүүхдэд эх хэлээ сурахад тусалж, мөн тайван мэдрэмж төрүүлдэг.

     

    Хүүхэдтэйгээ ярилцах болон тоглох нь

    Ярих болон тоглох нь таны хүүхдийн тархины хөгжлийг дэмжих хамгийн сайн арга юм. Хүүхэд харах, сонсох, хүрэх, амтлах, мэдрэх замаар суралцдаг. 

    Expand all
    Collapse all

    Хүүхэдтэйгээ ярилцах болон тоглож болох зарим санаанууд

    • Хүүхдийнхээ юунд сонирхолтой байгааг ажиглан анзаарч, тухайн зүйлийнх нь талаар ярилцах. Жишээ нь, хэрэв хүүхэд тань тоглоом авахаар оролдоод чадахгүй бол бухимдсан байдал илэрхийлж болно. Энэ үед нь та хүүхдэдээ “Миний үр, чи минь чадна аа, одоо дахиад жаахан хичээгээрэй, бараг л хүрлээ дээ” гэх мэтээр зоригжуулж, тоглоомондоо хүрэн, авч чадах үед нь түүнд нь урамшсанаа илэрхийлэн “Тиймээ, үр минь чи чадлаа!” гэх мэтчилэн хэлэх нь тэднийг мөн урамшуулдаг.
    • Шинэ зүйл хийх гэж оролдож байхад нь урамшуулж дэмжих.
    • Нүүрний хувирал, дуу хоолойгоороо сэтгэлээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдэд үг, мэдрэмжийг ойлгоход тусална.
    • Инээмсэглэх, ярилцах, дуулах, тэврэх зэргийг ойр ойрхон хийж, хүүхдэд аюулгүй, хайрлагдаж буй мэдрэмж төрүүлэх..
    • Хүүхэдтэйгээ өдөр бүр ном унших.
    • Хүүхдийн гаргаж буй авиа, нүүрний хувирлыг дуурайх.
    • Хооллосны дараа тайван цаг гаргаж, ярилцаж, холбоо тогтоох нь тустай.

    Дараах аргуудыг туршиж үзээрэй

    • Хүүхдийнхээ юунд сонирхолтой байгааг ажиглан анзаарч, тухайн зүйлийнх нь талаар ярилцах. Жишээ нь, хэрэв хүүхэд тань тоглоом авахаар оролдоод чадахгүй байгаа тохиолдолд бухимдсан байдал илэрхийлж болно. Энэ үед нь та хүүхдээ “Миний үр, чи минь чадна аа, одоо дахиад жаахан хичээгээрэй, бараг л хүрлээ дээ” гэх мэтээр зоригжуулж, тоглоомондоо хүрэн, авч чадах үед нь түүнд нь урамшсанаа илэрхийлэн “Тиймээ, үр минь чи чадлаа!” гэх мэтчилэн хэлэх
    • Аливаа шинэ зүйл турших оролдого бүрт нь дэмжх 
    • Нүүр царайны хувирлыг дуу хоолойтой хослуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, хүүхдэдээ харуулах нь холбоотой үг хэллэг болоод сэтгэл хөдлөл, мэдрэмжийн талаар ойлголт авахад нь тусалдаг
    • Хүүхдээ тэвэрч эсвэл биедээ ойр байлгаад сайн сайран үгс хэлэх болон дуу дуулж өгөхөд хүүхэд аюулгүй байгаагаа болон хайрлагдаж байгаагаа мэдэрдэг
    • Хүүхэдтэйгээ хамт ном уншиж болно
    • Хооллосны дараа хүүхэдтэйгээ холбоо тогтоох цаг гаргах нь чухал

    Тусламж хэрэгтэй бол

    Эцэг эхчүүдэд зориулсан бүлгүүд болон хүүхдийн тоглоомын бүлгүүд нь хүүхдээ асрахдаа өөртөө илүү итгэлтэй болоход тусална. Circle of Security эсвэл baby playgroups зэрэг хөтөлбөрүүд болон хүүхдийн тоглоомын бүлгүүд нь хүүхдийн сэтгэл хөдлөл, хэрэгцээг ойлгоход дэмжлэг үзүүлдэг.

    Хэрэв та эсвэл таны хамтрагч хэт их ачаалалтай, түгшсэн эсвэл бие тавгүй байвал хүүхэдтэйгээ ярилцах, тоглох нь хэцүү байж болно. Танд тусламж авах боломж бий:

    • Өрхийн эмч эсвэл Эх, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтай ярилцах
    • Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн төлөвлөгөөний талаар асуух
    • Австралид үнэгүй утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг ашиглах боломжтой.
    Сүүлийн шинэчлэлт: 19 May, 2026 - 02:00
    Дээш буцах