Хөхний сүү нь хүүхдээ хөхүүлэхийн хэрээр нэмэгдэж байдаг.
Таны хөхний сүү тогтворжтол 4-6 долоо хоног болдог ба энэ нь таны бие хэр хэмжээний сүү үйлдвэрлэх шаардлагатайг мэдрэх хугацаа юм. Хүүхэд тань 6 долоо хоногтой орчмоос таны хөх зөөлөрч, хэвийн байдалдаа шилждэг. Энэ нь таны бие хүүхдийн тань хэрэгцээнд яг нийцсэн хэмжээгээр сүү боловсруулахад суралцсан гэсэн үг юм. Үүнийг сүү багассан гэж ойлгох нь өрөөсгөл.
Хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх зөвлөмжүүд
- Хүүхэд хөхөө зөв амласан буюу бүрэн зөв үмхсэн эсэхийг шалгана.
- Хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх бүрт нь хөхүүлэх хэрэгтэй буюу энэ нь ойролцоогоор хоногт 8-12 удаа хөхүүлнэ гэсэн үг.
- Мөн хүүхдээ шөнийн цагаар хөхүүлэх нь чухал. Учир нь энэ үеэр таны хөхөнд сүү оруулах үүрэг бүхий пролактик даавар өндөр байдаг.
- Нэг хөхөө бүрэн сулартал хөхүүлсний дараа хүүхэд тань цадаагүй шинжтэй байвал нөгөө хөхөө хөхүүлэх нь зүйтэй. Дараагийн хооллолтон дээр хөхөж байгаад зогссон талаасаа хөхүүлнэ.
- Хөхүүлэх байрлалаа сольж байх нь чухал.
- Хүүхдээ унтаж байх үеэр өөрөө мөн аль болох унтаж, амарч байх нь чухал.
- Ус сайн уух – өдөрт 2-3 литр ус уухыг зориорой.
- Аль болох олон төрлийн эрүүл хоол хүнс хэрэглэх.
- Никотины хэрэглээнээс татгалзах (жишээлбэл тамхи болон электрон тамхи)
- Эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн өөрөөр зөвлөөгүй тохиолдолд, хүүхдээ эхний 6 сард зөвхөн эхийн сүүгээр хооллох нь чухал. Хүүхэддээ эхийн сүүнээс өөр төрлийн шингэн (жишээ нь ус эсвэл нярайн сүүн тэжээл) өгөх нь таны хөхний сүүний гарцыг бууруулах магадлалтай.
Хэрэв та хөхний сүүний гарцандаа санаа зовниж байгаа бол хүүхдийн эрүүл мэндийн сувилагч болон өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Хүүхдийнхээ хооллолтонд аливаа өөрчлөлт оруулахын өмнө, холбогдох мэргэжилтнээс зөвлөгөө, тусламж хүсэх нь чухал.
Нэмэлт мэдээллүүд
Санал болгож буй дүрс бичлэгүүд: Хүүхдээ хөхүүлэх байрлалууд болон Зөв амлуулах тухай.
Мөн энэхүү чанартай брошураас хүүхэд хөхүүлэх байрлалуудыг харуулсан зурган дүрслэлүүдийг үзэж болно.




