Skip to main content
Бүх цэсийг харах

Эцэг эхчүүдэд зориулсан эхийн сүүгээр хооллолтыг дэмжих үйлчилгээ

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Шууд шилжих:

    Хүүхдээ хөхүүлэхэд суралцах нь

    Эхийн сүүгээр хооллож сурах нь эх, хүүхдэд хоёуланд амаргүй байж болно. Учраа олж, тухтай болтол тодорхой хугацаа болон дадлага шаардагдана.

    Хугацаа алдахгүй тусламж авах мөн дэмжлэг үзүүлэх хүмүүс ойрхон байх нь эхийн сүүгээр хооллолтыг илүү хялбар, таатай болгодог.

    Зөвлөмж

    • Бусдын дэмжлэг, туслалцааг авахаас бүү татгалзаарай. Ингэснээр та амарч, хүүхдээ хөхүүлэхэд анхаарах боломж бүрдэнэ
    • Эрүүл хүнс, зууш хэрэглэж, хангалттай хэмжээний ус уух
    • Ойрхон салхинд гарч, алхах
    • Шинэ эцэг эхчүүдийн болон эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бүлгүүдэд нэгдэх
    • Сувилагч, эхийн сүүгээр хооллолтын зөвлөхөөс зөвлөгөө хүсэх
    • Эхийн сүүгээр хооллолтын талаар дүрс бичлэгүүд үзэн, суралцаж болно. https://www.breastfeeding.asn.au/
    • Шаардлагатай үед нөхөр, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусламж хүсэх
    • Төрсний дараах сэтгэл түгшүүр болон сэтгэл гутрал эцэг эхчүүдэд түгээмэл тохиолддог. Танд тусламж хэрэгтэй бол дараах эх сурвалжуудаас мэдээлэл авах болон утсаар холбогдох Beyond Blue, ForWhen helpline – 1300 24 23 22 , PANDA helpline  – 1300 726 306 эсвэл COPE

    Эхийн сүүгээр хооллохтой холбоотой дэмжлэг

    Хүүхдээ хөхүүлэхэд бүрэн суралцахад эхний 6 долоо хоног хангалттай хугацаа биш байж болно. Хөхөөр хооллохтой холбоотой гарч болох түгээмэл асуудлуудаас дурдвал, хөхөнд сүү орохгүй байх, хөх зөнгирах, хөхний толгой хагарах зэрэг байж болно.

    Expand all
    Collapse all

    Мэргэжлийн тусламж

    Гэр бүл, найз нөхдийн дэмжлэг

    Хөхүүл үед гэр бүл, найз нөхөд тань танд болон таны хүүхдэд дараах байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнд:

    • Хүүхдээ хөхүүлэх үед тань тав тухтай байдлыг бий болгоход анхаарах, тусламж хэрэгтэй эсэхийг тань лавлах
    • Хоол унд бэлтгэх, гэр орны ажилд туслах болон бусад хүүхдүүдийг тань харалцах
    • Хооллолт хооронд хүүхэд хуурайлах болон саатуулах
    • Хэт олон зочин ирж, таныг ядраахаас сэргийлэх
    • Хэцүү үед урам зориг өгч, сэтгэл санаагаар дэмжих
    • Эхийн сүүгээр хооллолтын талаар ойлголтоо сайжруулснаар эхэд илүү их дэмжлэг үзүүлэх боломжтой.

    Санаа бодлоо хуваалцаж, өөрийн хил хязгаарыг тогтоох

    Заримдаа гэр бүлийнхэн тань туслахыг хүсдэг ч таны хувьд тохиромжгүй санагдах зөвлөгөө өгөх тохиолдол байж болно. Ийм үед хүүхдийнхээ асаргаа, хүмүүжлийн талаар өөрийн хүсэл, сонголтоо нээлттэй ярилцах нь тустай. Тухайлбал:

    • хүүхдээ хэрхэн хооллох

    • хүүхдийн унтах дэг

    • хүүхэдтэйгээ хэрхэн тоглож, цагийг хамт өнгөрүүлэх

    Танд юу чухал болохыг хуваалцах нь бусдад таны сонголтыг ойлгож, таны хил хязгаарыг хүндэтгэхэд тусална.

    Ийм яриа хийхэд хэрэгтэй зөвлөмжүүд:

    • Бусдын зөвлөгөөг сонсож, санаа тавьж байгаад нь талархлаа илэрхийлэх
    • Хүүхдийнхээ талаар юу хүсэж байгаагаа, мөн яагаад гэдгийг нь ойлгомжтой тайлбарлах
    • Буруутгаж, шүүмжлэхээс зайлсхийгээрэй. Тайван ярьж, хүнийг биш асуудлыг онцлох
    • Хүүхдийн хэрэгцээ, түүний сайн сайхан байдалд юу хэрэгтэй байгаа дээр төвлөрөх
    • Чухал зүйлс дээр тодорхой хил хязгаар, өөрийн дүрмээ тогтоох нь чухал. Жишээлбэл, хэрэв та хүүхдэдээ чихэрлэг зүйлс өгөхийг хүсэхгүй байгаа бол үүнийгээ тодорхой хэлэх
    • Хүүхдээ өсгөхөд гэр бүлийн бусад гишүүдийн дэм хэрэгтэй байдаг. Тиймээс эе эвийг баримталж, хүн бүрт тохирсон шийдлийг хамтдаа олохыг хичээгээрэй.

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Эмээ, өвөө нарт зориулсан мэдээлэл - COPE”-ээс уншаарай.

    Хамтрагч нь дараах байдлаар дэм үзүүлэх боломжтой

    Хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллох үйл явцыг хялбар, таатай болгоход гэр бүлийн хүний дэм нэн чухал байдаг.

    Expand all
    Collapse all

    Сэтгэл зүйн дэмжлэг

    • Хүүхдээ хөхүүлж буй хамтрагчаа тэврэх, эелдэг сайхан үгс хэлэх нь тэдний сэтгэл санааг өөдрөг болгодог
    • Хүүхдээ хөхүүлж буй хамтрагчийнхаа хүчин чармайлтыг сайшаах
    • Түүгээр бахархаж буйгаа илэрхийлэх байдлаар дэмжлэг үзүүлэх

    Бодит дэмжлэг

    • Гэр орон цэвэрлэх болон хоол унд бэлтгэж, хүүхдээ тайван хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
    • Хөхүүлэх үед ус, зууш болон хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх
    • Бусад хүүхдүүддээ анхаарал хандуулж, хүүхдээ тухтай хөхүүлэх боломжийг бүрдүүлж өгөх 
    • Шөнийн хооллолтын үед хүүхдээ ээжид нь авчирч өгөх
    • Хөхүүлсний дараа хүүхдээ хэхрүүлэх, живхийг нь солих
    • Хүүхдээ бүүвэйлж, унтуулах
    • Дэр, хөнжил ашиглан хөхүүлэхэд тухтай орчин бүрдүүлэх

    Хамтрагч оролцоо идэвхтэй үед ээжүүд дэмжлэг урам авч, илүү итгэлтэй, тухтай байдаг.

    Санах зүйл

    Хөхөөр хооллолт бол суралцаж, өөрчлөгдөж байдаг үйл явц юм. Дэмжлэг, тэвчээр, энэрэнгүй хандлага маш их нөлөөтэй.

    Тусламж хүсэх, амрах, мөн өөртөө болон гэр бүлийнхээ нөхцөлд тохиромжтой аргыг сонгох нь тустай гэдгийг санаарай.

    Сүүлийн шинэчлэлт: 28 Apr, 2026 - 05:51
    Дээш буцах