Шууд шилжих:
Сүүгээ голох
Хүүхэд заримдаа хоолоо голох буюу хөхөө эсвэл угжаа голох тохиолдол нь түгээмэл. Энэ нь та ямар нэг зүйлийг буруу хийгээд байгаа гэсэн үг биш.
Таны хийж чадах хамгийн чухал зүйл бол хүүхдэд тань яг юу тохиолдож байгааг ойлгохыг оролдох явдал юм. Ингэснээр дараа нь ямар алхам хийхээ шийдэхэд амар болно.
Ихэнх хүүхдэд 20-30 хөхөх нь хангалттай байдаг.
Хэт удаан: хүүхэд тань хооллолтоо дуусгаж амжилгүйгээр ядрах магадлалтай.
Хэт хурдан: хүүхдийн гэдэс дүүрэх, гулгих, бөөлжих, гэдэс нь эвгүйрхэх эсвэл шаардлагатайгаас их хэмжээний сүү уух талтай байдаг.
Хүүхэд хоолоо голох дараах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд:
- Ядарсан: Хүүхдийн ядарсан шинж тэмдэг өлссөн шинж тэмдэгтэй андуурагдаж болно. Төрсний дараа эхний хэдэн долоо хоногт хүүхэд шинэ унтлагын орчинд дасан зохицох үйл явц явагдсаар байдаг
- Өлсөөгүй байх: Хүүхэд цадсан эсвэл өлсөөгүй байх
- Анхаарал халамж хүссэн: Хооллохоос илүү бүүвэйлүүлж, эрхлэхийг хүссэн байж болно
- Сүүний гаралт: Хөхүүлэх үеэр сүү садарч, ихээр гарвал хүүхэд хахаж цацах, ихээр залгилах мөн энэ байдалд түүртэж байж болно
- Шингээж чадахгүй байх: Зарим хүүхэд хэт их сүүг хэт хурдан ууснаас үүдээд тавгүйрхдэг. Нойрмоглохын оронд сүүгээ шингээх гэж тух алдаж байж болно
- Зөв амлаж чадахгүй байх: Хүүхдээ хөхүүлэх байрлал тухгүй, буруу байгаа тохиолдолд хүүхэд хөхөө болон угжны толгойг бүрэн, зөв үмхэж чадахгүй байж болно
- Хооллолтын арга барилд төөрөгдөх: Угжих, соск болон хөхөө хөхөх дунд төөрөгдсөнөөс үүдэн хоолоо голж болно
- Халуун цаг агаар: Цаг агаар халуун үеэр хүүхэд илүү их цанган, хөхөө хөхөх хэрэгцээ нэмэгддэг
- Эрүүл мэндийн асуудал эсвэл амны хөндийн асуудал:
Ийм үед хооллолтын үнэлгээ хийлгэх шаардлагатай. Илүү мэдээлэл авахын тулд хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэйгээ ярилцаарай.
Ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв хүүхэд тань хооллох үеэр голж, тавгүйтвэл
- Хооллолтыг зогсоогоод, хүүхдээ тайвшруулна
- Энэ үед хүүхдээ босоо чиглэлтэй барих нь хүүхдэд хэхрэх боломж олгодог бөгөөд мөн бага зэрэг гулгиж болно
- Хүүхдээ тайвширсны дараа дахин хооллохоор оролдох нь зохистой
Хооллох үеэр
- Хүүхдээ зөв тухтай байрлалд байгаа эсэхийг шалгах
- Хүүхдийнхээ өлссөн болон цадсан шинж тэмдгүүдийг анзаарах
- Ивж хооллохоос (угжийг ямар нэгэн зүйлээр, тухайлбал дэр, ороосон даавуу болон ижил төрлийн зүйл зэргийг түшүүлж тавин угжих) зайлсийх
- Хүүхдээ тэвэрч, хамт байх нь аюулгүйн үүднээс чухлаас гадна хүүхэдтэйгээ холбоо тогтоож, ээнэгшил явагдахад чухал нөлөөтэй
Хооллож дууссаны дараа
- Үлдсэн сүүг хаях
- Хооллож дууссаны дараа угж хэрэгслийг бүгдийг нь хүйтэн усаар зайлах шаардлагатай
Хүүхдийн илэрхийлэх дохио, шинж тэмдгүүдийн талаар дараах дүрс бичлэгээс үзнэ үү
Тусламж хэрэгтэй бол
Хэрэв танд эхийн сүүгээр хооллолттой холбоотой дэмжлэг хэрэгтэй бол дараах үйлчилгээнүүдэд хандах боломжтой.
| Таны харьяа хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч – эхийн сүүгээр хооллолтыг дэмжих эмнэлэг | Child and family health services - Programs (nsw.gov.au) |
| Эхийн сүүгээр хооллолтын зөвлөх | Find a lactation consultant (lcanz.org) |
| Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо | The home of trusted breastfeeding support, education and advocacy | Australian Breastfeeding Association |
| Өрхийн эмнэлэг | Find a GP (General Practice) near you | healthdirect |




