Skip to main content
Бүх цэсийг харах

Таны хүүхдийн хөгжил (2-4 сартай)

2-4 cap
A A A

Шууд шилжих:

    2-4 сартайд ямар хүлээлттэй байх вэ?

    Хүүхэд тань өсөхийн хэрээр биеийн болоод оюуны хувьд хөгжиж буй нь анзаарагдана. Том болж, шинэ шинэ зүйлс танин мэдэж, суралцсаар байх болно.

    2-4 сартайд, хүүхэд дараах үйлдлүүдийг хийх чадамжтай болдог:

    • бага зэрэг дэмжлэгтэйгээр суух
    • толгойгоо дааж эхлэх
    • гар дээрээ тулан, дээш өндийх болон түрүүлгэ нь харуулсан байрлалаас дээш эргэн харах
    • гараа амандаа хийх
    • ийш тийш мөлхөнр, хөдлөх оролдлого хийх
    • тоглоом авах гэж сарвайх болон таны үсэнд хүрэх
    • таны дуу гарч буй зүгт толгойгоо эргүүлэн харах зэрэг багтана.

    Хүүхэд маань 2-4 сартайдаа юу хийж чаддаг болох вэ?

    Expand all
    Collapse all

    Харах болон үзэх

    Асран хамгаалагчийнхаа царай руу харах дуртай байдаг ба таныг инээмсэглэх болон хөгжилтэй царай гаргахад, таныг дуурайн ижил үйлдэл хийхээр оролдоно. Энэ үед нүүрний хувирлаа түргэн өөрчлөхгүй байхыг хичээгээрэй.

    Харах (харааны хувьд)

    Энэ үед ихэнх нялх хүүхэд дараах үйлдлүүдийг хийх чадамжтай болсон байдаг:

    • Нүүрнийх нь ойролцоо гараараа зангахад нүдээ цавчих;
    • Цонхоор сониучирхан харах.

    Мөн:

    • Нарийн нягтлан харж, танил цариануудыг хооронд нь ялгах;
    • 4-5 сартай орчимд өнгө ялган харж мөн дүрсийг ялган харж чадаж эхэлдэг.

    Дуу авиа болон яриа

    Нялх хүүхдүүд бүх төрлийн дуу чимээнд соргог байдаг бөгөөд сониучирхдаг. Энэ үед та хүүхэддээ хөгжим тоглож, бүүвэйн болон хүүхдийн дуу дуулж өгвөл тэдэнд тун таалагдана. Эдгээр өөр дуу чимээнүүд нь тэдний тархины хөгжилд тустай байдаг. Мөн ном уншиж өгөх нь хүүхэдтэйгээ тоглох зугаатай аргуудын нэг.

    Сонсгол

    Ихэнх нялх хүүхдүүд дараах зүйлсийг чаддаг болсон байна:

    • гэнэтийн чанга дуу чимээнд цочин гайхах;
    • ээж, аав, эсвэл эмээ өвөө гэх мэт асран хамгаалагчдынхаа дууг таних;
    • ярьж байгаа хүмүүсийн ам руу харах;
    • танил хүмүүсээ дуугаар нь таних болон ялгах;
    • дуу чимээ гарч буй зүг рүү толгойгоо эргүүлэн харах;
    • хөгжим удаан юм уу хурдан хэмнэлтэй явж байгааг ялгадаг болсон байдаг.

    Хэл яриа – ярих болон авиа гаргах

    Ихэнх нялх хүүхдүүд дараах зүйлсийг чаддаг болсон байна:

    • "ба-ба" гэх мэт авиа гаргах;
    • сонссон дуу чимээгээ дуурайх;
    • өлссөн, өвдсөн, нойр нь хүрсэн үедээ тус тус ялгаатай дуу гарган уйлдаг.

    Хөдөлгөөн ба тоглоом

    Хөдөлгөөн хийх болоод тоглож наадах нь уг насанд нэн чухал байдаг. Хүүхдийг шалан дээр түрүүлгэ нь харуулан хэвтүүлэх юм уу дэр эвэн түшиж суулгах зэргээр өөрт нь тохирсон хөдөлгөөн хийлгэж болно. Мөн хөрвөөлгөх зэрэг хөнгөн дасгал хөдөлгөөн нь тэдэнд зугаатай байдаг. Хөдөлгөөн хийлгэн, хүүхэдтэйгээ тоглох нь тэдэнд таатай байдгаас гадна өсөлт хөгжил болон бөх нойрсоход нь тустай байдаг.

    Биеийн хөгжил ба ур чадварууд

    Ихэнх нялх хүүхдүүд дараах зүйлсийг хийж чаддаг болсон байна:

    • дэмжлэггүйгээр толгойгоо даах;
    • хатуу шалан дээр байхдаа хөлөөрөө түлхэх;
    • түрүүлгэ нь харуулсан байрлалаас дээш эргэн харах;
    • тоглоом барих, сэгсрэх мөн гараа амандаа хийх;
    • нүдэнд нь үзэгдэж байгаа болон сонсогдож байгаа зүйлст анхаарлаа хандуулж мөн тэдгээрээс суралцдаг.

    Өөр өөр зүйлс хийх болон харах нь таны хүүхдийн хөгжилд тустай байдаг. Хүүхэдтэйгээ ярилцах, тоглох, болон халамжлах нь тэдний хөгжил болоод танин мэдэхүйд эерэг нөлөөтэй.

    Хэрэв танд хүүхдийнхээ хөгжилд санаа зовж буй аливаа асуудал байгаа бол Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн сувилагч болон Өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. 

    Сүүлийн шинэчлэлт: 20 Jan, 2025 - 04:43
    Дээш буцах