Skip to main content
Бүх цэсийг харах

Улаан лооль ба өндөгтэй хятад хуурга

6-8 cap
A A A

Шууд шилжих:

    Жорын мэдээлэл

    Бэлтгэх хугацаа: 10 минут

    Болгох хугацаа: 15 минут

    Харшил төрүүлэгч: өндөг, цуу, гүнжидийн үр

    Порц: 4 том хүн

    Орц

    • 8ш дунд зэргийн улаан лоолийг гурвалжин эсвэл шоо дөрвөлжин хэрчинэ
    • 2ш ногоон сонгиныг нарийн хэрчинэ
    • 8ш том өндөг
    • 1 амны халбага, давс багатай цуу
    • ½ цайны халбага цагаан перец
    • 1 амны халбага гүнжидийн тос
    • 3 амны халбага чидун жимсний тос
    • 2 амны халбага алимны нухаш
    • ½ - 1 аяга ус
    Жич: 12-с доош сартай хүүхдэд өндгийг бүрэн болгож өгөхийг анхаарна уу. 

    Хийх заавар

    • Өндгөө цагаан перец болон гүнжидийн тостой хольж хутгана.
    • Хайруулын тавагт чидун жимсний тосоо хийн, дунд хэмийн гал дээр халаагаад өндгөө хутгаж шарна. Болсон өндгөө тусад нь тавина. 
    • Уг хайруулын тавагтаа 1 амны халбага тос хийгээд галаа нэмнэ. Дээрээс нь улаан лооль, ногоон сонгиноо хийж 2-4 минут шарж хуурна. Дараа нь алимны нухаш, цуу, усаа нэмээд сайтар хутгана.
    • Өмнө нь хуурч бэлдсэн өндгөө нэмээд сайтар хутгаж холино. Улаан лооль бүрэн зөөлөрч, өндөг бүрэн болтол 1-2 минут хуурна.
    • Будаатай холиод таваглахад бэлэн болно. 
    Tomato egg
    Сүүлийн шинэчлэлт: 27 Jan, 2026 - 01:23
    Дээш буцах