0-2 cap
Шууд шилжих:
Сүүн тэжээлийг урьдчилан бэлтгэх нь
- Нэг удаад нэг л лонх сүүн тэжээл бэлтгэх нь хамгийн тохиромжтой. Хүүхдэдээ өгөхөөс өмнө шууд бэлтгэнэ.
- Хэрэв сүүн тэжээлээ урьдчилан бэлтгэх шаардлага гарвал бэлтгэсэнээс хойш 1 цагийн дотор хөрөгчинд хийж 24 цагийн дотор хэрэглэнэ.
- Сүүн тэжээлийг хөргөгчний ар хэсэг буюу хамгийн хүйтэн хэсэгт хадгална. Хаалганы ойролцоо хэсэгт хангалттай хүйтэн байдаггүй тул тавихгүй байнан уу.
- Хэрэв хөргөгчинд хийж хадгалах боломжгүй бол өрөөний хэмд 1 цаг хүртэл байлгаад хаяхыг зөвлөж байна.
- Мөн та урьдчилан бэлтгэж амжихгүй бол "Шууд уухад бэлэн" сүүн тэжээлийг хэрэглэж болно.
Гадуур явахдаа сүүн тэжээлийг аюулгүй зөөвөрлөх нь
- Сүүн тэжээлийг зөөвөрлөх хамгийн найдвартай арга нь буцалгаж, хөргөсөн ус болон сүүн тэжээлийн нунтаг бэлдмэлийг найруулахгүйгээр тусад нь авч явах юм.
- Хэрэв урьдчилан бэлтгэсэн сүүн тэжээл авч явах хэрэгтэй бол хангалттай хүйтэн нөхцөлд хадгалах ёстой.
- Хэм баригч цүнхэнд мөстэй хамт хийж, 2 цагийн дотор хэрэглэнэ.
- Хэрэв найруулснаас хойш 2 цаг болоогүй бол хэрэглээд буцаан хөргөгчинд хийж болно. Найруулсан цагаас хойш 24 цагийн дотор хэрэглэнэ.
- Найруулснаас хойш 2 цагийн дотор хөргөгчинд хийгээгүй сүүг хаях ёстойг анхаарна уу.
Сүүн тэжээлийг халаах болон хөргөх нь
- Хөргөсөн болон "Шууд уухад бэлэн" сүүн тэжээлийг халаах шаардлгагаүй. Хэрэв хүүхэд тань дургүйцэхгүй бол хүйтнээр нь өгч болно.
- Ихэнх хүүхдүүд сүүгээ бүлээнээр нь уух дуртай байдаг.
- Сүүг халаах хамгийн аюулгүй арга нь халуун устай саванд лонхтой сүүгээ хийж бүлээтгэх юм. 10 минутаас илүү байлгаж болохгүй.
- Термостаттай сүү халаагчийг хэрэглэх нь мөн аюулгүй. 10 минутаас илүү байлгаж болохгүй.
- Халаасны дараа зөөлөн эргэлдүүлж, сүүг холино.
- Сүүний хэмийг бугуйн дотор талд дусаан шалгана.
- Хэрэв хэт халуун бол гоожиж буй хүйтэн усанд барих эсвэл хүйтэн устай саванд лонхтой сүүгээ хийн, хөргөж болно. Хүүхдээ хооллохоос өмнө бугуйн дотор талд сүүг дусаан, дахин халууны хэмийг шалгана. Хэрэглэсэний дараа хөргөгчинд буцаан хийхгүй байна уу.
❌ Бэлтгэсэн сүүн тэжээлийг богино долгоионы зууханд халааж болохгүйг анхаарна уу. Энэ нь жигд бус халалт үүсгэж, хүүхдийн амыг түлэх эрсдэлтэй.
Сүүлийн шинэчлэлт: 16 Jul, 2024 - 02:49




