Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдийн угжих хэрэгслийг ариутгах болон сүүн тэжээлийг бэлтгэх

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Хүүхдийг нэг нас хүртэл, бүхий л угжны хэрэгслийг нь хэрэглэхээс өмнө бүрэн ариутгаж, цэвэрлэсэн байх ёстой. Энэ нь аливаа муу нян үржиж, хүүхдийг өвчлүүлэхээс сэргийлэх зорилготой юм.

    Ариутгахаас өмнө, угжны хэрэгслүүдээ угаагч шингэнээр, халуун усанд угааж, сайтар зайлсан байна. Ариутгахаас өмнө угжийг бүрэн задлах хэрэгтэй ба угжны толгой, хөхөлт зэргийг тус бүр салгана.

    Үндэсний Эрүүл Мэнд Анагаах Ухааны Судалгааны Зөвлөлөөс гаргасан Нярайн Хооллолтын Удирдамжид тусгасан ариутгалын 3 аргыг дараах хэсгээс үзнэ үү:

    Буцалгаж ариутгах арга

    1. Угжны хэсэг тус бүрийг (хөхөлт, угжны толгой, цагариг) салган том саванд хийнэ.
    2. Усаар булхана.
    3. Хаа нэгтэй нь бөмбөлөг/хий үүсээгүй байх ёстой.
    4. Усыг буцалгана.
    5. 5 минут буцалгана.
    6. Буцалгасан савандаа хөртөл нь байлгаад, гаргаж авахад аюлгүй болсон үед гаргана.
    7. Тагтай цэвэр саванд угжны хэрэгслүүдээ хийнэ.
    8. Угжтай саваа хөргөгчинд хадгална.
    9. Хэрэглэх тоолонд эдгээр алхмуудыг давтан хийнэ.
    10. Хэрэглэсэн, хэрэглээгүйгээс үл хамааран, 24 цагт нэг удаа буцалган ариутгана.

    Аюулгүйн зөвлөмж: Халуун усанд түлэгдэхээс болгоомжлоорой. Халуун болон буцалж буй уснаас хүүхдүүдийг хол байлгахыг анхаарна уу.

    Уураар ариутгах арга

    Автомат цахилгаан ууран ариутгагчууд нь богино хугацаанд нянг устгах түвшинд хүрч халдаг.

    1. Ариутгагчинд угааж, цэвэрлэсэн угжнуудаа хийнэ.
    2. Ус нэмнэ (хэр хэмжээтэй хийх талаар ариутгагчийн зааврыг дагана)
    3. Асаана.
    4. Ариутгал хийгдэж дуустал хүлээнэ.
    5. Тагтай, цэвэр саванд угж, угжны хэрэгслүүдээ хийнэ.
    6. Угжтай саваа хөргөгчинд хадгална.
    7. Хэрэглэх тоолонд дээрх үйлдлүүдийг давтан хийж, ариутгана.
    8. Хэрэглэсэн, хэрэглээгүйгээс үл хамааран, 24 цагт нэг удаа уураар ариутгана.

    Химийн аргаар ариутгах

    Хүүхдийнхээ угжийг цэвэрлэхдээ нянгийн эсрэг химийн найрлагатай бэлдмэлээр ариутгаж болно. Эдгээр бэлдмэлүүд нь шингэн болон шахмал хэлбэртэй байдаг. Угжнууд болон угжны хэрэгслүүдийг бүгдийг нь багтааж болохуйц, тагтай сав ашиглана. Уг сав нь хуванцар эсвэл шилэн сав байх хэрэгтэй ба төмөр сав байж болохгүйг анхаарна уу. Учир нь төмөр нь ариутгах бодистой урвалд орох магадлалтай.

    1. Ариутгалын бодисыг зааврын дагуу бэлтгэнэ.
    2. Угааж, цэвэрлэсэн угжны сав болон хэрэгслүүдийг бодисонд бүрэн булхана. Ингэхдээ хий ороогүй гэдгийг баталгаажуулаарай.
    3. Зааварт заасан хугацаагаар бодисонд байлгана.
    4. Тагтай, цэвэр саванд угжны хэрэгслүүдээ хийж, хадгална.
    5. Бэлтгэсэн бодисоо 24 цагийн дараа хаяна.
    6. Шинэ бодис бэлтгэхээс өмнө, хадгалах саваа савантай, халуун усаар сайтар үрэн угаана.

    Зөвлөмж: Угж, угжны савыг бодисоор ариутгасны дараа усаар зайлах хэрэггүй.

    Аюулгүйн зөвлөмж: Химийн бодисон бэлдмэл болон баяжмалыг хүүхэд хүрэхээргүй газар байрлуулах ёстойг анхаарна уу.

    Угжийг ариутгасны дараа, сүүгээ саах юм уу сүүн тэжээлээ бэлтгэх боломжтой болно.

    Хэрхэн зөв ариутгах болон сүүн тэжээлийг бэлтгэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах дүрс бичлэгээс авах боломжтой.

    Аавуудад зориулсан хүүхдийн сүүн тэжээл бэлтгэх дүрс бичлэг

     https://raisingchildren.net.au/babies/videos/bottle-formula-prep-dads 

    Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 04:16
    Дээш буцах