Skip to main content
Бүх цэсийг харах

Нярайн сүүн тэжээл

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Ямар сүүн тэжээл сонгох вэ?

    Хэрвээ хүүхдээ эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд нярайн сүүн тэжээл нь хүүхдийг 6 сар хүртэлх шим тэжээлээр хангах боломжтой байдаг. Хүүхэд 6 сар хүрснээс хойш сүүн тэжээл болон бор хоол/бүхэл хоолыг 12 сар хүртэл хослуулан хэрэглэнэ. 

    Хүүхэддээ тохирсон, зөв сүүн тэжээлийг сонгох нь

    • Австрали улсад борлуулагдаж буй хүүхдийн vooy тэжээлүүд нь бүгд үндэсний чанарын стандартыг хангасан байдаг бөгөөд аль нэг үйлдвэрлэгч нь нөгөөгөөс илүү биш юм. Тиймээс та өөрийн санхүүгийн чадавхид тохируулан сонгох нь зүйтэй.
    • 12-оос доош сартай хүүхдэд “төрсөн цагаас эхлэн тохиромжтой” эсвэл “үе шат 1” гэсэн тэмдэглэгээтэй үхрийн сүүн тэжээлийг Өрхийн эмч болон Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч өөрөөр зөвлөөгүй тохиолдолд хэрэглэх нь зүйтэй.
    • Уургийн агууламж багатай нярайн сүүн тэжээл буюу 100 мл-д 1.3 гр уураг агуулагдсан тэжээл сонгохыг эрмэлзээрэй.
    • Хүүхэд тань 12 сар хүрсний дараагаас хүүхдийн сүүн тэжээл өгөхийн оронд энгийн, бүрэн тослогтой үхрийн сүүг аягаар өгөх нь зүйтэй.
    • Хэрэв танд нярайн сүүн тэжээлтэй холбоотой дэмжлэг хэрэгтэй бол эх баригч, өрхийн эмч эсвэл Хүүхэд ба Гэр Бүлийн Эрүүл Мэндийн Сувилагчтайгаа зөвлөлдөөрэй. 

    Нярай хүүхдэд хэр хэмжээний сүүн тэжээл хэрэгтэй вэ?

    Хүүхэд бүрийн сүүн тэжээлийн хэрэгцээ харилцан адилгүй ба өсөхийн хэрээр өөрчлөгдөж байдаг.

    Сүүн тэжээлийн лаазан дээр хүүхдэд өдөрт хэр хэмжээтэй сүүн тэжээл өгөх талаар зөвлөгөө байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн чиг баримжаа авахад туслах бөгөөд хүүхэд бүр харилцан адилгүйг санаарай. Хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ өлссөн болон цадсанаа илэрхийлэх шинж тэмдгүүдийг анхаарч харах билээ. Хүүхэд өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн хооллох ба заримдаа угжин дахь сүүгээ дуусгахгүй ч байж болно. Яг л томчууд бидэнтэй адил, нялх хүүхдийн хоолны дуршил ч мөн өдөр бүр харилцан адилгүй хэлбэлзэж байдаг.

    Сүүн тэжээлийн лаазан дээрээс анхаарч харах ёстой чухал зүйл бол хэдэн халбага сүүн тэжээлийг, хэр хэмжээтэй усанд найруулах заавар бөгөөд үүнийг нягт баримтлах нь зүйтэй. Энэ нь хүүхдэд хангалттай хэмжээний ус болон шим тэжээлийг тэнцвэртэй харьцаагаар өгснөөр, өсөлтийн хоцрогдол болон өтгөн хаталтаас сэргийлэх зорилготой. 

    Хүүхэд тань сүүндээ цадаж буйг илтгэх шинж тэмдгүүд:

    • Нойтон живх: Нялх хүүхэд хоногт буюу 24 цагт 6-8 удаа живх солиулдаг. Живх нь хүндэрч, өнгөний хувьд тунгалаг байгаа эсэхийг анзаарна.
    • Баас: Нялх хүүхэд хоногт 1-2 удаа баах эсвэл 1-2 өдрийн дотор баадаг. Баас нь зөөлөн эсвэл шингэвтэр бөгөөд ихэвчлэн шар/ногоовтор эсвэл бор өнгөтэй байна. Хэрэв хүүхдийн тань баас чулуу шиг хатуу, хүүхэд баахдаа зовиуртай байх, эсвэл баасанд нь цус үзэгдвэл  Maternal, Child and Family Health Nurse буюу Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч эсвэл Family doctor буюу Өрхийн эмчдээ хандаарай. 
    • Арьс: Хүүхдийн арьсны өнгө нь эрүүл хэвийн байх ёстой бөгөөд биеийн аль нэг хэсэгт хөнгөн дарахад шууд эргэн хэвийн байдалдаа орж байх ёстой.
    • Сэрэмжтэй байдал: Сэрүүн үедээ нялх хүүхэд орчин тойрноо анзаарч, эргэн тойрноос гарч буй дуу чимээ болон болж буй үйл явдал руу анхаарлаа хандуулж байдаг.
    • Өсөлт: Хүүхэд тань өндөр, жин болон толгойн тойргийн хувьд хэвийн өсөж байх ёстой.  Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч  эсвэл Өрхийн эмчдээ үзүүлэхээр очих бүртээ хүүхдийнхээ хэмжилтүүдийг хийлгүүлж хянуулан хүүхдийн Хувийн Эрүүл мэндийн Бүртгэл Хөтлөлтийн Дэвтэрт тэмдэглэгээ хийлгэх нь зүйтэй. 

    Хэрвээ хүүхэд тань сүүгээ ууж дуусчихаад, байнга дахин нэмүүлэх хандлагатай байдаг бол хүүхдийнхээ хооллолт, жин, болон тайвшрах арга барилын талаар Maternal, Child and Family Health Nurse or Family Doctor

    Дахин хөхүүлж эхлэх талаар мэдээлэл авах холбоос Relactation and induced lactation | Australian Breastfeeding Association 

    Эхийн сүүний донор буюу хандивын сүүний талаар мэдээлэл авах холбоос  

    Donor breast milk and milk banks | Pregnancy Birth and Baby (pregnancybirthbaby.org.au) 

    Donor milk | Australian Breastfeeding Association 

    Signs your baby is getting enough milk

    Expand all
    Collapse all

    Wet nappies

    Babies should have about 6-8 wet nappies in 24 hours. Nappies should feel heavy and clear in colour. 

    Poos

    Baby’s poo about 1–2 times a day or sometimes every 1–2 days. Their poo should be soft or runny and usually yellow/greenish or brown in colour. 

    If your baby’s poos are hard like pebbles, they seem to be in pain when they poo, or if you see blood in their poo, talk to your Maternal, Child and Family Health Nurse or Family Doctor.

    Skin

    Baby's skin should have a healthy colour, and if you gently press down anywhere on their skin it should come back up straight away.

    Alertness

    When your baby is awake, they are aware and looking out for noises and activities happening around them.

    Growth

    Your baby should be gaining weight and growing in length and head circumference. 

    Every time you visit your Maternal, Child and Family Health Nurse or Family Doctor ask them to help you measure, monitor and record their growth in your baby’s Personal Health Record book. 

    If you feel your baby regularly needs a top up of milk after their initial feed, you are recommended to discuss the feeding, weight gain and settling behaviours with your Maternal, Child and Family Health Nurse or Family Doctor.

    Bonding during bottle feeds

    When you feed your baby, two special things are happening:

    Bonding time: this is when you and your baby get closer. They learn your voice, your touch, and your love.

    Food time: your baby gets the important nutrients they need to grow and be healthy.

    It can be helpful to find a quiet place to feed your baby. Holding them close during this time makes them feel safe and loved.

    Sometimes, your baby might stop, look at you, or even try to talk to you by making little sounds. This is how they learn and develop new skills. They may try to hold their bottle. You can hold the bottle together. Always have an adult feed your baby to keep them safe. 

    Bottle feeding your baby

    When to get help

    Talk to your Child and family health nurse or family doctor if:

    • your baby seems hungry all the time

    • feeding feels stressful

    • your baby is not growing well

    • you are worried about anything

    Help is always okay to ask for. 

    Сүүлийн шинэчлэлт: 03 Mar, 2026 - 02:30
    Дээш буцах