Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдийн шүд арчилгаа

6-8 cap
A A A

Шууд шилжих:

    Шүдлэх

    Хүүхдүүд дунджаар 6 сартайгаас 2 насны хооронд шүдэлж эхэлдэг. Хүүхдийн шүд цухуйж эхэлмэгц тэдний шүдийг зохих байдлаар цэвэрлэж, шүд цоорлоос сэргийлээрэй. 

    Шүдлэх үеэр хүүхэд илүү уцаартай болж, шүлс нь гоожих нь ихсэж, юм хазах нь нэмэгдэнэ.

    Энэ үеэр хүүхдэдээ хатуу резинэн цагариг/тоглоом бариулах болон цэвэр алчуурыг хүйтэн болгон зуулгах мөн чихрийн агууламжгүй хатуу жигнэмэг буюу rusk бариулах нь тустай байдаг. 

    Угж эсвэл соск нь шүдэлж буй нялх хүүхдийг тайвшруулахад тусалдаг. Зөгийн бал, жимс гэх мэт чихэрлэг зүйлсэд дүрж болохгүй. Учир нь эдгээр нь шүдийг хорхойтуулах эрсдэлтэй.

    Шүдлэлтийн гель бүү хэрэглэ. Учир нь тэдгээр нь өвдөлтөд төдийлөн тусгүй бөгөөд зарим сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй.

    Хуван зүүлт эсвэл хүзүүний зүүлт/ хуван бугуйвч нь хүүхдийг хахаах эрсдэлтэй бөгөөд шүдлэлтийн өвдөлтөнд тус болдоггүй.

    Хүүхдийн шүд арчилгаа

    Энэ үеэр ихэнх хүүхэд шүдэлчихсэн байдаг. Хүүхдийн шүд цухуйж эхлэнгүүт, хоолны дараа шүдийг нь зөөлөн үстэй сойз болон усаар угааж, цэвэрлэнэ. Энэ талаар Шүдлэх сэдвээс дэлгэрүүлэн үзнэ үү. 

    Хүүхдийн шүд болон буйлыг эрүүл байлгах зөвлөмжүүд

    • Хүүхдийг угжсан чигээр оронд нь оруулахгүй байх
    • Хүүхэд 12 сар хүрэхэд угжихыг зогсоох
    • 6 сартайгаас усыг аягаар өгч эхлэх ба 12 сар хүртэл гоожуурын усыг буцалган, хөргөж өгнө
    • Анхны шүд буюу цахиур нь цухуйж эхэлмэгц, шүдийг нь цэвэрлэж эхлэх
    • Хүүхдийг 18 сар хүртэл шүдийг нь угаахдаа зөвхөн ус ашиглах
    • 18 сартайгаас хойш фтортой оо хэрэглэж эхлэх нь зүйтэй. 

    Шүдний эмч дээр хэзээ очих вэ?

    Анхны цахиур цухуйх үед эсвэл хүүхдийг 12 сар хүрэхэд шүдний эмчид үзүүлэх нь зүйтэй. 

    Сүүлийн шинэчлэлт: 02 Sep, 2025 - 07:51
    Дээш буцах