On this page:
Prep
5 minutes
Cook
10 minutes
Serves
3 adults
Freeze
Fridge 2-3 days
Allergens
Eggs
Орц
- 1 уут (240 гр) хөлдөөсөн бууцай (spinach)
- 3 цайны халбага (15 мл) оливын тос
- 6 том өндөг
12 сараас доош насны хүүхдэд өндгийг бүрэн болгож өгөхийг анхаарна уу.
Хийх заавар
- Бууцайг буцалж буй усанд дөнгөж дүрж аваад, сайтар шүүнэ.
- Чанасан бууцайгаа жижиглэн хэрчинэ.
- Өндгөө сайтар хутгана.
- Жижиглэсэн бууцайгаа хольсон өндгөн дээр нэмж, сайтар холино.
- Хайруулын тавгаа зөөлөн гал дээр халааж, бага зэрэг оливын тос хийнэ.
- Бууцай, өндөгний холимгоо хийж, зөөлөн гал дээр бүрэн болтол нь шарна.
- Хоолоо гаргаад бага зэрэг хөргөнө.
- Хурууны хэмжээтэй тууз хэлбэрээр хэрчин,хүүхдэдээ өгнө.
Хооллох цаг
Хүүхдийн хоолонд давс хийхгүй байхыг анхаарна уу. Гэрийн бусад гишүүд өөрсдийн хүссэнээр амтлан идэх боломжтой.
Сүүлийн шинэчлэлт: 04 Aug, 2026 - 04:16




