On this page:
Жорын мэдээлэл
Бэлтгэх хугацаа: 10 минут
Болгох хугацаа: 20 минут
Хадгалах хугацаа: Хөргөгчинд 2–3 хоног, хөлдөөгчинд 3 сар хүртэл
Хэмжээ: 2-3 том хүний порц
Орц
- 1 аяга бүхэл овьёос
- 1ш гадил
- 1ш өндөг
- ½ аяга Грек тараг
- 2 цайны халбага оливын тос
Хийх заавар
- Шарах шүүгээг 175°C хүртэл урьдчилан халаана.
- Бүхэл овьёос, гадил, өндөг, Грек тараг зэргийг холигчинд хийж, жигд холигдтол нь сайтар блендердэнэ.
- Хэвээ бага зэрэг оливын тосоор тосолно.
- Бэлдсэн зуурмагаа хэвэндээ хийж, хэв бүрийг 70–80% хүртэл дүүргэнэ. Ингээд 175°C-т 20 минут шарна.
- Хөргөсний дараа хүүхдийн насанд тохирсон хэмжээтэй хэрчиж өгнө.
Хооллох цаг
Хүүхдийн хоолонд зөгийн бал болон чихэрлэг түрхлэг нэмэхгүй байхыг анхаарна уу. Гэр бүлийн бусад гишүүд өөрсдийн хүссэн түрхлэгээр амтлан идэх боломжтой.
Сүүлийн шинэчлэлт: 20 Jul, 2026 - 02:33




