Нярай хүүхдийг тайвшруулах нь
Хүүхэд томрохын хэрээр нойронд гарах өөрчлөлт
Эхний жилд ихэнх хүүхдийн өдөр болон шөнийн хооллолт, тоглох цаг, нойрны хэмнэл илүү тогтмол хэв маягтай болж эхэлнэ.
Нэг нас хүрэхэд ихэнх хүүхэд шөнө бүтэн унтаж чаддаг болсон байдаг. Өдрийн цагаар ихэнх хүүхдүүд хоёр удаа, тус бүр 1-2 цаг унтах хандлагатай байдаг.
Зарим хүүхдийн хувьд өдрийн унтлагын хуваарь 18 сар хүртэл энэ маягаар үргэлжлэх хандлагатай байдаг. Гэхдээ зарим хүүхэд 12 сар хүрэхэд өдөр унтахаас татгалзаж, унтуулахад асуудалтай болох магадлалтай.
Зарим эцэг эх болон өдөр өнжүүлэх төвүүд хүүхдийг өдөрт зөвхөн нэг л удаа унтуулахыг эрмэлздэг. Энэ нь таны хүүхдийн хэрэгцээнд нийцэхгүй байж болох тул өдөр өнжүүлэхдээ яваагүй үед нь хүүхдэдээ илүү унтах боломжийг олгоорой.
Хүүхдээ унтахад нь туслах
Хэрэв хүүхэд тань сэрвэлзэн, олон удаа сэрж байгаа бол түүний нойр болон унтахад юу саад болж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй. Дараах зүйлсээс шалтгаалсан байж болно. Үүнд:
- Салж холдохтой холбоотой хямрал: Хэрэв салж холдохтой холбоотой хямрал шөнийн цагаар илэрж байгаа бол өдөр нь холдож явах болон эргэн уулзах үйл явдлуудыг илүү эерэг болгох тал дээр анхаарах нь чухал. Салж холдохтой холбоотой хямралын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Салж холдохтой холбоотой хямрал нийтлэлийг уншаарай.
- Биеийн хөгжил: Хүүхдүүд унтаж байхдаа хөдөлдөг бөгөөд эргээд өөрөө унтаж сурахад нь тусламж хэрэгтэй байж болно. Жишээ эргэж хөрвөөгөөд доошоо харсан, эсвэл орныхоо модонд цохих зэрэгт сэрж болно.
- Тайтгаруулах зуршлууд: Хүүхдээ унтуулахад юу тустай байдагт анхаарал хандуулаарай, жишээ нь соск хөхөх, гараараа зөөлөн дээрээс нь товшиж бүүвэйлэх эсвэл хооллох гэх мэт. Хэрэв хүүхэд тань өлсөөгүйг мэдэж байвал хоолоор тайвшруулахын оронд бусад аргуудыг туршиж үзээрэй.
- Унтлагын горим: Унтахын өмнөх тогтсон горимыг дагах нь чухал. Жишээ нь, нүүр, гарыг нь угаах, живхийг нь шалгах, тэврэх, зөөлөн ярих эсвэл илэх, гэрлийг бүдгэрүүлэх, үлгэр унших, зөөлөн хөгжим тоглох зэрэг нь хүүхдэд унтах цаг болсныг илтгэнэ.
- Хүүхдийн хувийн зан чанар: Хүүхэд бүр эргэн тойронд болж буй зүйлд өөр өөрийнхөөрөө, харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг. Хүүхдийнхээ үзүүлж буй хариу үйлдлийг ойлгосноор та хүүхдэдээ хэрхэн хариу үзүүлэх болон хамгийн сайнаар тусалж чадах талаар мэдэх боломжтой болно.
Шаардлагатай тохиолдолд вэбсайтуудаас мэдээлэл унших, утсаар зөвлөгөө авах эсвэл нойрны хөтөлбөрүүдэд хамрагдаж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэрэв хүүхдийн нойртой холбоотой тусламж хэрэгтэй бол хүүхдийн нойр болон тайвшруулахтай холбоотой мэдээлэл хангалттай олон байдаг.




