Skip to main content
Бүх цэсийг харах

Таны хүүхдийн хөгжил (8-12 сартай)

8-12 cap
A A A

9 сартай орчимд хүүхэд юу чаддаг болсон байдаг вэ?

Нийгэм ба сэтгэл зүйн хөгжил

  • Ээж эсвэл аав нь орхиж явахад уйлах
  • Шинэ газар очих эсвэл танихгүй хүмүүсийн дэргэд байхдаа айх
  • "Нуугдаж тоглох" буюу “peek-a-boo” тоглоход инээнэ. 

Салж холдохтой холбоотой түгшилт нийтлэлээс хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа салж, холдоход яагаад хямардаг болон ямар арга хэмжээ авч болох талаар дэлгэрүүлэн уншаарай.

Хэл яриа болон харилцааны хөгжил

  • Нэрийг нь дуудахад харах
  • Толгой сэгсрэх эсвэл баяртай хэмээн гараа даллах зэрэг дохио зангаа ашиглах
  • Ярьж байгаа мэт дуу авиа гаргах
  • Тэврүүлэхийг хүсвэл гараа дээш өргөнө.

 

Танин мэдэхүйн хөгжил (суралцах, бодох, асуудал шийдвэрлэх)

  • Эд зүйлсийг сэгсрэх, цохих, шидэх зэргээр тоглох
  • Хоёр зүйлийг хооронд нь харшуулан цохих
  • Унагасан зүйлээ хайх (жишээ нь халбага эсвэл тоглоом)
  • Эд зүйлсийг саванд нь хийж мөн буцаан гаргана.

 

Хөдөлгөөн ба биеийн хөгжил

  • Дэмжлэггүйгээр өөрөө суух
  • Нэг гараасаа нөгөө гар руугаа эд зүйлсийг дамжуулах
  • Хоолоо өөртөө ойртуулахын тулд хуруугаа ашиглах зэрэг багтана. 

 

12 сартай орчимд хүүхэд юу чаддаг болсон байдаг вэ?

Нийгэм ба сэтгэл зүйн хөгжил

  • Нуугдаж тоглох буюу "peek-a-boo" тоглох
  • Бусдын анхаарлыг татахын тулд тодорхой дуу авиа болон үйл хөдлөлийг давтан хийнэ.

 

Хэл яриа болон харилцааны хөгжил

  • Өөрөөс нь ямар нэгэн зүйл хийхийг хүсэхэд ойлгох
  • Алга таших гэх мэт дохио зангааг ойлгох
  • Бусдын хэлсэн үгийг дуурайн хэлэхээр оролдох
  • Зарим энгийн үгс болох "аав", "ээж" зэргийг хэлэх 
  • Тантай хамт тоглохыг хүсвэл ном эсвэл тоглоомоо танд авч ирж өгөх зэрэг үйлдлийг хийнэ. 

 

Танин мэдэхүйн хөгжил (суралцах, бодох, асуудал шийдвэрлэх)

  • Нуусан эд зүйлсийг хялбархан олох
  • Зурагт үзүүлсэн зүйлсийг нэрлэхэд зөв зураг руу харах
  • Таны хийж буй зүйлсийг дуурайх
  • Юмсын учрыг олж, зохих байдлаар нь хэрэглэж эхлэх, жишээ нь аяганаас ууж сурах
  • Эд зүйлсийг савнаас гаргах болон буцааж хийх
  • Хуруугаараа заах
  • Зааврыг биелүүлэх жишээ нь тоглоомоо аваарай гэхэд авах зэрэг багтана.

 

Хөдөлгөөн ба биеийн хөгжил

  • Юмнаас татан, өөрөө босох
  • Тавилга түшиж алхах
  • Ганцаараа зогсох 
  • Дэмжлэггүйгээр хэдэн алхам хийж чаддаг болсон байж болно.
Сүүлийн шинэчлэлт: 15 Dec, 2024 - 11:06
Дээш буцах