Шууд шилжих:
Хоол хүнсний аюулгүй байдал ба хахалтаас сэргийлэх
Хүүхэд бор хоолонд орохын зэрэгцээ зажлах, залгихыг мөн давхар сурч байдаг. Энэ нь хөгжлийн хэвийн нэг хэсэг боловч хахах эрсдэлийг бууруулахын тулд аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
Огих болон хахах : ялгаа нь юу вэ?
Огих (хэвийн бөгөөд түгээмэл)
Огих нь хүүхдийг хахахаас сэргийлдэг биеийн хариу үйлдэл бөгөөд хүүхэд хооллож сурах үйл явцын хэвийн хэсэг юм.
Огих илрэл:
- Ханиах
- Бөөлжиж буй мэт чимээ гаргах
- Заримдаа бөөлжих
Дараах тохиолдолд огьж болно:
- Хуруу, хоол эсвэл халбага амны угт хүрснээр
- Хүүхдэд бүхэллэг хоол өгөх болон гараар барьж идэхэд зориулсан хоол өгч эхлэх үеэр хүүхэд огих нь түгээмэл байдаг
Огих рефлекс хүүхэд 6 сар хүрэх үеэс буурч эхэлдэг.
Зарим хүүхэд хүчтэй огих рефлекстэй байж болох ба энэ нь хэвийн юм.
Хүүхэд огивол ямар арга хэмжээ авах вэ?
- Тайван байж, сандрахгүй байх
- Шаардлагатай бол хоолыг амнаас гаргах
- Хүүхдээ тайвшруулах
- Бэлэн болсон үед нь дахин оролдох боломж олгох
Хүүхдийг өөрөөр нь хооллуулах болон хүүхэд амандаа гараа эсвэл хүүхдийн халбага хийх нь огилт аажимдаа буурахад тустай байдаг.
Хахах (ноцтой бөгөөд нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай)
Огих болон хахах нь өөр ойлголтууд
- Хахах нь дуу чимээгүй явагддаг
- Амьгалж чадахгүй байх
- Ямар нэг зүйл амьсгалын замыг түгжсэнээр, амьсгалах боломжгүй болж, үхлийн аюултай байдалд хүрч болно. Хахах үед тэр даруй яаралтай арга хэмжээ авах ёстой.
Хооллох үеийн аюулгүйн зөвлөмжүүд
Үргэлж:
- Хүүхэд хооллох үеэр хүүхдээсээ хараа, хяналтаа салгахгүй байх
Хооллохдоо хүүхдийг зориулалтын хоолны ширээнд суулгаж, бэхэлгээг хийх
Хүүхдийг мөлхөх, алхах эсвэл тоглож байх үед нь юм идүүлэхгүй байх
Хоолны хэмийг хооллохоос өмнө шалгах
Хүүхэд хоолоо идэж дуусах хүртэл дэргэд нь байх
Хүүхэд хахаж эхэлбэл ямар арга хэмжээ авах талаар Анхны тусламжийн сургалт зэрэгт хамрагдаж, мэдлэг мэдээлэлтэй болох зэрэгт анхаарал хандуулаарай. 12-с доош сартай хүүхэд хахах үед авах арга хэмжээг зургаар үзүүлсэн заавраас дэлгэрүүлэн үзнэ үү.
12 сар хүрэхээс өмнө хориглох хоол хүнс
Дараах хоол хүнсийг өгч болохгүй:
Зөгийн бал (ботулизм тусах эрсдэлтэй)
Түүхий болон дутуу болсон өндөг
Түүхий өндөгөөр хийсэн бүтээгдэхүүн (жишээлбэл гар аргаар хийсэн майонез)
Хахаах эрсдэлтэй хоол хүнс (хэрхэн аюулыг бууруулах вэ?)
Зарим хүнс хахах эрсдэл өндөртэй байдаг. Гэсэн хэдий ч эдгээр хүнсийг зөв бэлтгэвэл хүүхдэд өгч болно.
Хахах эрсдэл өндөртэй хүнс:
- Жижиг, хатуу хүнс (самар, попкорн, түүхий лууван, алим)
- Жижиг, гулгамтгай хүнс (бүхэл усан үзэм, үрлэн улаан лооль)
- Үр эсвэл ястай жимс (интоор, чангаанз, нектарин)
Аюулгүй болгох арга:
- Зөөлөртөл нь болгох
- Хатуу жимс, хүнсний ногоог үрэх эсвэл нухах
- Жижиг, бөөрөнхий хүнсийг уртааш зүсэх
- Үр, ясыг нь авах
- Самрыг бутлах эсвэл самрын түрхлэг болгон өгөх (бүхлээр нь биш)
Гол санаа
Огих нь хэвийн бөгөөд хоол идэж сурах үйл явцын нэг хэсэг юм.
Хахах нь ноцтой тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.
Хүүхэд хооллож байх үед нь үргэлж хараа хяналтаа салгахгүй байх.
Хоолыг аюулгүй бэлтгэх нь маш чухал.
Хэрэв эргэлзээтэй санагдах эсвэл санаа зовж байвал Эх, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэй зөвлөлдөөрэй.




