Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэд маань эхийн сүүндээ цадаж байгаа болов уу?

2-4 cap
A A A

Хүүхэд тань сүүндээ хангалттай цадаж буй эсэх талаар санаа зовох нь ээжүүдэд тохиолддог хэвийн үзэгдлүүдийн нэг юм. Гэхдээ, хүүхэд тань сүүндээ цадан, шаардлагатай шим тэжээлээ авч, өсөлт хөгжил хэвийн явагдаж буйг илтгэн, сэтгэлийг тань амраахад туслах хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. 

Хүүхэд тань сүүндээ цадаж буйг илтгэх шинж тэмдгүүд

  • Нойтон живх: Нялх хүүхэд хоногт буюу 24 цагт 6-8 удаа живх солиулдаг. Живх нь хүндэрч, өнгөний хувьд тунгалаг байгаа эсэхийг анзаарна.
  • Баас: Нялх хүүхэд хоногт 1-2 удаа баах эсвэл 1-2 өдрийн дотор баадаг. Баас нь зөөлөн эсвэл шингэвтэр бөгөөд ихэвчлэн шар/ногоовтор эсвэл бор өнгөтэй байна. Хэрэв хүүхдийн тань баас чулуу шиг хатуу, хүүхэд баахдаа зовиуртай байх, эсвэл баасанд нь цус үзэгдвэл  Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч/Maternal, Child and Family Health Nurse эсвэл Family doctor/Өрхийн эмчдээ хандаарай. 
  • Арьс: Хүүхдийн арьсны өнгө нь эрүүл хэвийн байх ёстой бөгөөд биеийн аль нэг хэсэгт хөнгөн дарахад шууд эргэн хэвийн байдалдаа орж байх ёстой.
  • Сэрэмжтэй байдал: Сэрүүн үедээ нялх хүүхэд орчин тойрноо анзаарч, эргэн тойрноос гарч буй дуу чимээ болон болж буй үйл явдал руу анхаарлаа хандуулж байдаг.
  • Өсөлт: Хүүхэд тань өндөр, жин болон толгойн тойргийн хувьд хэвийн өсөж байх ёстой.  Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч/Maternal, Child and Family Health Nurse эсвэл Өрхийн эмч/Family Doctor-дээ үзүүлэхээр очих бүртээ хүүхдийнхээ хэмжилтүүдийг хийлгүүлж хянуулан хүүхдийн Хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтэрт тэмдэглэгээ хийлгэх нь зүйтэй. 

 

Таны хөхний сүүний гарц хангалттай байна уу?

Хүүхдээ сүүндээ цадаж буй эсэхэд санаа зовох нь эхчүүдэд тохиолддог түгээмэл үзэгдлүүдийн нэг. Хэр хэмжээтэй сүү гарах нь хүүхдийн тань хооллолтын хэмжээ болоод давтамжаас хамааралтай байдаг.

Эхний 6-12 долоо хоногийн дараагаас таны хөх илүү зөөлөрч, бүрэн дүүрэн биш эсвэл хоосон буй мэт мэдрэгдэж болно. Ийм байх нь хэвийн бөгөөд таны сүүний гарц муудсан гэж шууд ойлгох нь өрөөсгөл бөгөөд харин таны бие хүүхдийн хэрэгцээнд тохируулан үйлдвэрлэж эхэлсний шинж. 

 

Хэрэв танд хүүхдээ эхийн сүүгээр хооллохтой холбоотой санаа зовоосон асуудал байгаа бол Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч/Maternal, Child and Family Health Nurse, эсвэл өрхийн эмч/Family Doctor-тэйгээ холбогдон зөвлөгөө, тусламж аваарай. Тэд танд хүүхэд тань сүүндээ цадаж байгаа эсэхийг мэдэхэд туслах болно. 

Хэрэв та хөхний сүүний гарцандаа санаа зовж байгаа бол ямар арга хэмжээ авбал тохиромжтой вэ?

Expand all
Collapse all

Хүүхэд хөхний толгойг зөв үмхэж байгаа эсэхийг шалгах

Хэрэв хөхүүлэхэд өвдөх болон тухгүй байгаа бол хүүхэд тань хөхөө зөв, бүрэн үмхсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Зөв үмхсэн тохиолдолд хүүхдийн соролт сайн байна. 

Хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллох

Энэ насанд эрүүл мэндийн мэргэжилтэн өөрөөр зөвлөснөөс бусад тохиолдолд хүүхдэд тань зөвхөн эхийн сүү шаардлагатай. Өөр бусад зүйлс өгсөн тохиолдолд хүүхэд хангалттай өлсөхгүй бөгөөд хөхөө хөхөх сонирхол нь буурах магадлалтай байдаг. 

Өөртөө анхаарал тавих

Сэтгэл тавгүй байх нь таны хөхний сүүний гарцанд нөлөөлдөг ба хүүхдээ хөхүүлэх үедээ тайван байх арга замуудыг эрэлхийлэх нь чухал. Шаардлагатай тохиолдолд гэр бүлийнхэн, найз нөхөд, болон мэргэжлийн хүмүүсээс дэмжлэг туслалцаа хүсээрэй. 

Олон төрлийн эрүүл хоол хүнс хэрэглэх

Дараах зөвлөмжүүдтэй уншиж танилцана уу  

Таны хүүхдийн биеийн хэмжээ

Хүүхэд том биетэй байна гэдэг нь эрүүл хүүхэд гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал. Заримдаа хүмүүс хүүхэд том байх нь эрүүл байдлыг илтгэнэ гэж итгэдэг ч энэ нь үргэлж зөв байдаггүй. Хүүхдийн эрүүл байдал нь зөвхөн биеийн хэмжээнээс гадна хоол тэжээл, удамшил, ерөнхий энх тунх байдал зэрэг олон зүйлээс хамаардаг.

Хүүхэд бүр ялгаатай бөгөөд, харилцан адилгүй хэмнэлээр өсдөг. Хамгийн чухал зүйл бол таны хүүхэд хүлээлтийн дагуу өсөж, хөгжиж байгаа явдал юм. Хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүүхдийнхээ хооллолтыг зөв, эрүүл байлгаж, өрхийн эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, зөвлөгөөг нь дагахад анхаарлаа хандуулах нь чухал. Таны хүүхдийн биеийн хэмжээ нь түүний эрүүл байдлыг илэрхийлэх цор ганц хэмжүүр биш гэдгийг санаарай. 

Сүүлийн шинэчлэлт: 16 Jul, 2024 - 08:10
Дээш буцах