Шууд шилжих:
Угжих
Хүүхдээ хооллохдоо хайр, халамжаа илэрхийлж байх
Хүүхдээ хооллох цаг бол онцгой цаг бөгөөд энэ үеэр хүүхэд та хоёрын дунд эх үрийн нандин холбоос, ээнэгшил явагдаж байдаг. Хүүхэд рүүгээ харж, намуухан дуугаар ярьж, инээмсэглэн, халуун дулаан хайр энэрлээ зөөлөн хүрэх зэрэг байдлаар илэрхийлээрэй. Ингэснээр хүүхэд тань хайрлагдсан, аюулгүй мэдрэмж авч байдаг.
Гэр бүлийн бусад гишүүд мөн уг үүргийг хуваалцах боломжтой байдаг ба ингэснээр тэдний хооронд мөн ээнэгшил явагдана.
Аавууд хэрхэн оролцож, дэм болж болох талаар дараах холбоосоор орж үзнэ үү.
Хүүхдийнхээ хэрэгцээгээр угжих нь
Хүүхдийнхээ хэрэгцээгээр буюу аясаар угжих гэдэг нь хүүхдийнхээ өлсөж буй болон цадаж буй шинж тэмдгүүдийг анзаарч, тэдгээрт нь тохирсон байдлаар хооллохыг хэлнэ. Хүүхдийнхээ хэрэгцээгээр угжих дадалд суралцахад туслах зарим зөвлөмжүүдээс:
Хүүхдийнхээ үзүүлж буй дохио, шинж тэмдгүүдийг дагах
Хэр хэмжээтэй хооллохыг хүүхдээр өөрөөр нь шийдүүлээрэй. Хамгийн чухал нь хүүхдийнхээ өлсөж буй (жишээлбэл гар, хуруугаа хөхөх эсвэл сэрвэлзэх) шинж тэмгүүд болон цадсан (буруу харах, хөхөхөө болих, эсвэл унтах) шинж тэмдгүүдийг ажиглах явдал юм.
Хүүхдийн өлссөн болон цадсан шинж тэмдгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Тухтай байрлалд байх
Хүүхдээ хооллох үедээ бага зэрэг өндийлгөсөн байрлалтай байна. Энэ нь хүүхдэд залгих болон уух сүүний хэмжээгээ зохицуулахад тусалдаг.
Угжийг дэр, алчуураар тулж тогтоож болохгүй. Энэ нь аюултай бөгөөд хахах, чихний үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.
Тайвнаар хооллох
Зөв байрлалаар угжихад дунджаар 20-30 минут зарцуулагдах нь зохистой хугацаа юм. Угжийг хэвтээ эсвэл бага зэрэг дээш хазайлгасан байрлалд барьж, сүү хэт хурдан гарахаас сэргийлээрэй. Ингэснээр хүүхэд цадаж буй эсэхээ мэдрэх боломжтой болдог.
Тайван орчин
Дуу чимээ багатай, тайван орчинд хооллох нь хүүхдийн анхаарал сарнихаас сэргийлдэг
Угжны толгойг шалгах
Угжны цоргоор сүү хэт хурдан эсвэл удаан гарч байгаа эсэхийг шалгах нь чухал. Сүүний урсгалыг шалгахдаа угжны савыг доош харуулан барина. Шингэн нь жигд хэмээр дусалж байх ёстой ба олгойдохгүй байх ёстой. Хэт садарч гарах нь хүүхдийн гэдсийг тавгүйтүүлнэ. Харин хэт удаан байвал, хүүхэд ядарч, хангалттай хэмжээний сүүг ууж чадахгүй байдалд хүрч болно.
Нэмэлт дэмжлэг шаардлагатай бол Өрхийн эмч болон Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.
Хүүхэд өсөхийн хэрээр хооллолт өөрчлөгдөх нь хэвийн.
Хүүхэд өсөхийн хэрээр илүү сэрэмжтэй болж, хооллох үед амархан сатаарах, мөн угжаа өөрөө барихыг оролдож болно. Энэ нь хэвийн үзэгдэл тул санаа зовох хэрэггүй. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд байж, анхаарал тавьж байх нь чухал.
Нойр ба хоол
Хүүхэд шөнө сэрэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь таны хүүхэд бор хоол буюу бүхэл хоолонд орох болсныг эсвэл нэмэлт сүү өгөх хэрэгтэй гэсэн үг биш юм.
Авах арга хэмжээ
- Хүүхдээ 24 цагийн дотор 4–6 удаа хооллох
- Тайван орчинд хооллох
- Сүүн тэжээл бэлтгэхдээ саван дээрх зааврыг дагах
- Хоол, унтлага хоёрыг тусгаарлах
- 6 сартай орчмоос бор хоолонд оруулах




