Skip to main content

Туна загас, ногоотой крокет

On this page:

    Prep
    10 minutes
    Cook
    15-20 minutes
    Serves
    2 adults
    Freeze
    Up to 2 months
    Allergens
    Fish
    Age range
    6 to 12 months, 0 to 12 months

    Орц

    • 6 ш жижиг цагаан төмс
    • 2 ш лууван
    • 1 ш том цукини (zucchini)
    • 3 амны халбага оливын тос
    • 1 аяга бүхэл овьёос
    • 1 цайны халбага хатаасан холимог ургамлын амтлагч (сонголтоор)
    • 360 гр усанд даршилж, лаазалсан туна загас

    Хийх заавар

    1. Том саванд ус хийж, дунд зэргийн гал дээр буцалгана.
    2. Төмсөө хальсалж, жижиглэн хэрчээд буцалж буй усанд хийнэ.
    3. Лууван, цукинигаа жижиглэн хэрчээд саванд нэмнэ.
    4. Хүнсний ногоонуудаа 10 минут орчим зөөлөн болтол нь чанаад, шүүж авна.
    5. Цөцгийн тос нэмж, хүнсний ногоогоо жигд болтол нь нухна.
    6. Бага зэрэг хөргөнө.
    7. Талхны үйрмэг, хатаасан холимог ургамлын амтлагч болон туна загасаа нэмж сайтар холино.
    8. Холимгоо жижиг бөөрөнхий хэлбэрт оруулж, сайтар дарж хэлбэржүүлнэ.
    9. Том хайруулын тавганд оливын тосоо хийж, дунд зэргийн гал дээр халаана.
    10. Бөөрхөнхий бэлдмэлээ хайруулын тавганд хийж, 3–5 минут шарна. Дараа нь хусуураар зөөлөн дарж хавтгайлаад эргүүлэн, дахин 5 минут буюу бага зэрэг шаргал өнгөтэй болтол нь шарна.
    11. Хоолоо гаргаад, бага зэрэг хөргөн хүүхдэдээ өгнө.

    Хооллох цаг

    Хүүхдийн хоолонд давс хийхгүй байхыг анхаарна уу. Гэрийн бусад гишүүд өөрсдийн хүссэнээр давс, перец болон шинэ ногоон амтлагчаар амтлан идэж болно.

    Tuna veggie
    Сүүлийн шинэчлэлт: 04 Aug, 2026 - 05:00
    A A A
    Дээш буцах