Шим тэжээл
Гэр бүлээрээ хамтдаа хооллох нь гэр бүлийн уур амьсгалыг сайжруулж, хоорондын харилцааг бэхжүүлэхээс гадна ирээдүйд хоолны зөв дадалтай болон өсөхөд чухал нөлөөтэй байдаг. Боломжтой бол өглөө, өдөр болон оройн хоолыг гэр бүлээрээ тухтай суун хооллохыг зорих нь чухал. Ялангуяа, амралтын өдрөөр буюу арай илүү цаг завтай үеэрээ аль болох гэр бүлээрээ хамтдаа хооллохыг зориорой.
Өдөр бүр аль болох олон төрлийн эрүүл хоол хүнсийг сонгон хэрэглэхийг зорих нь зүйтэй. Өдөрт 2 жимс болон 5 порц хүнсний ногоо хэрэглэх нь зохистой. Мөн өдөрт багадаа 30 минут орчим идэвхтэй хөдөлгөөнтэй байж, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь зүйтэй. Энэ тал дээр тусламж, зөвлөгөө хэрэгтэй бол Өрхийн эмч болон эх, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдээрэй. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өөртөө анхаарал тавих зөвлөмжүүд
- Хөдөлгөөнтэй байж, эрүүл зөв хооллох: Энэ үед зарим хөнгөн дасгалууд болох өдөрт 20-30 минут алхах зэргийг хийж болно. Хооллохдоо аль болох 5 бүлэг хоолноос хослуулан хэрэглэхийг эрхэмлээрэй. Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ‘Get Healthy’-д нэгдсэнээр авах боломжтой.
- Бусдаас тусламж хүсэх: Гэр орны ажлууд болох хувцас угаах, цэвэрлэгээ хийх, хүнсээ цуглуулах, хоол хийх болон зүлгээ арчлах зэрэгт гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө тусламж хүсэхэд гэмгүй. Хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол, хүүхдээ сургуульд нь хүргэх болон хичээлээс нь авахад туслалцаа хүсэх зэргээр бусдаас дэм хүсч болно.
- Бусадтай ярилцах: Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байж, ойр зуурыг ярилцаж байх нь чухал. Ойролцоо амьдардаг бусад эцэг эхчүүдтэй хэрхэн холбогдож, уулзах талаар өөрийн харъяа номын сан юм уу нийтийн үйлчилгээний газраас тодруулж болно.
- Одоодоо төвлөрөх: Аль болох ирээдүйд санаа зовохгүй байх нь чухал.
- Биелж болохуйц бодит зорилгууд тавих: Зорилгоо тодорхойлохдоо өөрийн хүрч чадахаар хэмжээнд, аль болох биелэгдэхүйц зорилго тавих. Тухайлбал хэрхэн орлогоо хуваарилах болон хэрхэн гэрийн ажлаа хуваарилах гэх мэт.
- Өөртөө зориулж цаг гаргах: Өдөр бүр багахан ч болов цагийг дуртай нэвтрүүлгээ үзэх, бясалгах, тайван шүршүүрт орох зэргээр өөртөө зарцуулж байх нь чухал.
- Өөрийн сэтгэл хөдлөлөө анзаарах: Хэрэв та гуниглах нь их болж эсвэл сэтгэл түгшүүртэй байвал Өрхийн эмч болон Эх, Хүүхэд ба Гэр бүлийн сувилагчтайгаа холбогдон зөвлөгөө авах нь зохистой.
Хосын харилцаандаа анхаарал тавих нь
Хосуудын хувьд дараах асуудлуудын талаар зөвлөлдөх нь тустай:
- гадуур гарах
- өөртөө цаг зарцуулах
- хүүхдээ асрах
- амралт зугаалга
- эрүүл амьдралын хэв маяг болон дасгал хөдөлгөөн
- тамхи татах, мансууруулах бодис болон согтууруулах ундааны буруу хэрэглээг зогсоох
- бие биедээ анхаарал хандуулж, ямархуу байгааг нь асууж ярилцах
- гэр орны ажил
- ажил болон хүүхэд асаргаа зэрэг багтана.
Хүүхэд өсгөх ба сэтгэцийн эрүүл мэнд
Таны сэтгэл санаа ямар байна?
Эцэг, эх болж, хүүхэд өсгөх үүрэг хариуцлагад дасан зохицоход цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ энэ үед ерөнхийдөө ихэнх эцэг, эхчүүд сэтгэл санаа тогтворжиж, хүүхдээ өсгөх үйл явцаас ихэвчлэн баяр жаргалыг мэдэрдэг болсон байдаг. Хэрэв таны хувьд ийм биш байгаа бол магадгүй та өөрийн дотогш өнгийж, юу болоод байгаа талаар сайтар анзаарах болсныг илтгэж байж болно.
Өөрийн сэтгэл санааны байдлаа ямар байгааг мэдэж болох дараах хялбар асуумжид хариулан, ямар арга хэмжээ авах талаар чиглэл аваарай.
Хэрэв та мэдээллийн нууцлалд санаа зовж байгаа бол тэгэх шаардлагагүй. Учир нь уг асуумжид хариулахад танаас хувийн мэдээллээ оруулахыг шаардахгүй, тиймээс таны хэн гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Хамгийн чухал нь та өөртөө үнэнч байж, өөрийн сэтгэл санааны байдлаа мэдэх юм. Мөн уг асуумж нь танд тусламж шаардлагатай бол чиглүүлж өгнө.
Даван туулахад хүндрэлтэй байвал тусламж хүсэх нь чухал
Хүүхэд өсгөхтэй холбоотой сорилтууд болон өөртөө хэрхэн анхаарал тавих талаар Хүүхэд өсгөх ба сэтгэцийн эрүүл мэнд нийтлэлээс дэлгэрүүлэн унших боломжтой.
Хэрэв танд, таны хамтрагч болон хүүхэд тангүйгээр илүү дээр байна гэсэн бодол орж ирж байгаа бол та амиа хорлох эсвэл өөрийгөө болон хүүхдээ гэмтээх аюулд ойртон ирсэн байж болзошгүй тул цаг алдалгүй мэргэжлийн тусламж авахыг зөвлөж байна.
Beyond Blue – Healthy families вэбсайтаас хэрхэн тусламж, дэмжлэг авах эсвэл ойр дотнын болон таньдаг хэн нэгэнд төрсний дараа сэтгэл зүйн тогтворгүй байдал анзаарагдаж байвал хэрхэн тусалж, дэмжиж болох талаар мэдээлэл авах боломжтой.
Ойр Дотнынхон болон Гэр Бүлийн Хүчирхийлэл
Түрэмгийлэл эсвэл хүчирхийлэл нь өртсөн хэн бүхний хувьд эрүүл мэндэд нь ноцтой сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн бие мах бодийн хүчирхийллээр хязгаарлагдахгүй ба бусдыг сэтгэл санаа, санхүү, бэлгийн болон бусад зан үйлдлээр хянаж цагдах болон дарамтлах үйлдлүүд багтана. Гэр бүлийн хүчирхийллийн гол зангилаа нь айдас дээр тогтдог.
Бэлгийн Дарамт, Ойр Дотнын болон Гэр Бүлийн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Зөвлөх Үйлчилгээ
Үнэгүй тусламж, зөвлөгөө авах утас 1800RESPECT (1800 737 732)
Уур бухимдлаа удирдаж сурах болон хүчирхийллийг бууруулах хөтөлбөр: Магадгүй уур бухимдлаа удирдахад бэрхшээлтэй тулгарч байгаа хүн нь та бол, мөн тусламж авах нь нэн чухал. Хамгийн эхний алхам бол асуудал танд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ба энэ тохиолдолд та болон танай гэр бүлд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх боломжтой тусгай үйлчилгээнүүд байдаг:
- Эрэгтэйчүүдийг зохих үйлчилгээнүүдэд холбох - 1300 766 491 утсаар залгах эсвэл https://ntv.org.au/ холбоосоор орно уу.
- Эрэгтэйчүүдийн Зан Байдлыг Өөрчлөх Нийгэмлэг https://www.ntv.org.au/mbcn-nsw/mbcn-nsw-providers/




