Skip to main content
Бүх цэсийг харах

Эхийн сүүгээр хооллолтоо үргэлжлүүлэх эсвэл зогсоох талаар шийдвэр гаргах нь

6-8 cap
A A A

Шууд шилжих:

    Эхийн сүүгээр хооллолт

    6-12 сартайд гэр бүлийн хоолоор хооллохын хажуугаар эхийн сүүгээр хооллох нь таны хүүхдэд маш чухал хэвээр байна.

    0-6 сарын орчим

    0-6 сартайд хүүхдийн тань гол шим тэжээл нь эхийн сүү эсвэл нярайн сүүн тэжээл байсан.

    8-12 сарын орчим

    12 сар гэхэд

    • Өдөрт 3 удаа бага хэмжээгээр хооллох болон эрүүл зууш өгнө.
    • Эхийн сүү эсвэл хүүхдийн сүүн тэжээл одоо ч чухал шим тэжээл хэвээр байна.

    Эхийн сүүгээр хооллолтоо үргэлжлүүлээрэй

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүүхдийг 2 нас хүртэл буюу түүнээс удаан хугацаанд эхийн сүүгээр хооллохыг зөвлөж байна.

    Та хөхүүлэх давтамжаа багасгаж болох ч хүүхэд тань хэрэгтэй шим тэжээлээ авсаар байх боломжтой. Эхийн сүүгээр хооллоход хэлбэлзэл гарах нь хэвийн үзэгдэл. Эдгээр сорилтуудыг даван туулахад дэмжлэг хэрэгтэй бол Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл Мэндийн Сувилагч (CFHN), Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо эсвэл Өрхийн эмчтэйгээ ярилцаарай.

    Хөхнөөс гаргах

    Хэрэв та хүүхдээ хөхнөөс гаргах буюу эхийн сүүгээр хооллолтыг зогсоох талаар бодож байгаа бол үүнийг аажмаар хийх нь зүйтэй. Энэ нь таны хүүхэд болон таны хөх уг өөрчлөлтөд дасахад дэмтэй.

    Хэрэв танд энэ тал дээр дэмжлэг хэрэгтэй бол Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл Мэндийн Сувилагчтай холбогдох эсвэл Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбооны вэбсайт руу хандаарай: https://www.breastfeeding.asn.au/bfinfo/weaning.html

    Нэмэлт мэдээлэл

    Weaning | Australian Breastfeeding Association

    Weaning | Pregnancy Birth and Baby (pregnancybirthbaby.org.au)

    Weaning: stopping breastfeeding | Raising Children Network

    Сүүлийн шинэчлэлт: 23 Sep, 2025 - 02:24
    Дээш буцах