Skip to main content
Бүх цэсийг харах

Олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх ба ажилдаа эргэн орох тухай

4-6 cap
A A A

Эхийн сүүгээр хооллолтын ач тус

Эхийн сүүгээр хооллолт нь эх, хүүхдэд хоёуланд нь олон талын ашиг тустай.

Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохын ач холбогдлуудаас дурдвал:

  • Сэтгэл зүйгээрээ хүүхэдтэйгээ илүү ойр байх
  • Хэсэг холдсоны дараа эргэн нийлэхэд улам дотносох мэдрэмж авах
  • Таны бие хөхүүлэх үеэр тайвшруулах даавар ялгаруулдаг тул та илүү тайван мэдрэмжтэй байх
  • Хүүхдийг элдэв өвчлөлөөс сэргийлэх
  • Үнэгүй бөгөөд аюулгүй зэрэг олон давуу талуудтай. 

Дараах нөхцөлд эхчүүд хүүхдээ илүү урт хугацаагаар эхийн сүүгээр хооллосон хэвээр байх хандлагатай байдаг. Үүнд:

  • Олон нийтийн газар хүүхдээ тайван хөхүүлэх орчин бүрдсэн;
  • Ажлын байран дээрээ сүүгээ саах төлөвлөгөө гаргасан;
  • Гэр бүл, ажлын хамт олон болон эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг сайн үед ээжүүд хүүхдээ илүү удаан хугацаагаар эхийн сүүгээр хооллосон хэвээр байдаг байна. 

Эхийн сүүгээр хооллолт ба ажилдаа эргэн орох нь

Хөхүүл эхчүүд ажилдаа эргэн орох нь түгээмэл үзэгдэл. Ингэхийн тулд тодорхой төлөвлөлт, хугацаа, мөн уян хатан байдал шаардагдана.

Хөхүүл эх ажилдаа эргэн орох тухай зөвлөмжүүд:

  • Ажил олгогчтойгоо энэ тал дээр хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар зөвлөлдөх нь зүйтэй. Тухайлбал, хүүхдээ хөхүүлэх завсарлага эсвэл ажлын байран дээрээ сүүгээ саах боломжтой эсэх талаар ярилцах нь зохимжтой.
  • Хөхний сүүгээ хэрхэн саахад суралцаж мөн хүүхэддээ саасан сүүгээ аягаар эсвэл угжаар өгөх дадлага хийн бэлтгэж болно.
  • Ажилдаа явахын өмнө болон ажлаа тарж ирсний дараа хүүхдээ хөхүүлэхээр төлөвлөж болно. 

Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоход тань дэмжлэг хэрэгтэй бол өрхийн эмч болон хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.

Дараах холбоосоор орж олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх болон  хөхүүл хэвээрээ ажилдаа эргэн орохтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 05:56
Дээш буцах