Skip to main content

Олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх нь

Заримдаа гадуур явж байхдаа хүүхдээ хөхүүлэх шаардлага үүсдэг ба Австрали улсад та хүүхдээ хаана ч хөхүүлэх эрхтэй.

Гадуур гарсан үедээ, олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх зөвлөмжүүд: 

  • Товчтой эсвэл дээшлүүлэхэд хялбар хувцас өмсөх;
  • Хүүхдээ хөхүүлэхэд тань илүү тухтай гэж үзвэл мөрөн дээгүүрээ нөмрөх даавуу эсвэл алчуур авч явах;
  • Хүүхдээ хэт өлсөх болон уцаарлахаас өмнө хөхүүлэхийг хичээх;
  • Тайван суугаад, хүүхдээ хөхүүлж болох тухтай орчин олох;

Таны явж буй газарт нялх хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өрөө болон тусгай хэсэг байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өрөө нь ихэвчлэн хүүхэд хуурайлах ширээ, хөхүүлэхэд зориулсан тусгай хэсэг, хүүхдэд зориулсан жижиг бие засах суултуур, тухтай суудал, хоол халаах богино долгионы зуух болон дүүг нь хөхүүлж байх хооронд томхон хүүхдүүдэд тоглох жижиг талбайтай байдаг. 

Сүүлийн шинэчлэлт: 20 Jul, 2026 - 02:33
A A A
Дээш буцах