Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ хэрхэн хөхүүлэх тухай

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Шууд шилжих:

    Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

    Эхийн хөхний сүүнд хүүхдийг 6 сар хүртэл хангах бүхий л шим тэжээл агуулагдаж байдаг.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нярай хүүхдийг 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөж байгаа бөгөөд үүнийг эхийн сүүгээр дагнан хооллолт гэж нэрлэдэг. Энэ нь таны хүүхдэд эхийн сүүнээс өөр хоол хүнс болон уух зүйлс болох ус, ургамлын гаралтай цай, жүүс, хүний бус сүү болон сүүн тэжээл зэрэг шаардлагагүй гэсэн үг юм. 

    Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэлээллийг эндээс үзнэ үү.

    Эхийн сүүгээр хэзээ хооллож эхлэх вэ? 

    Төрсөн даруйд эхний цагт багтаан, хүүхэд тань хөхөө хөхөхөд бэлэн болох хүртэл, нүцгэн цээжин дээрээ (хөхний завсар) хүүхдээ хувцаслахгүйгээр арьс арьсаар шүргэлцэн хэвтэх хэрэгтэй.

    Төрсний дараах нэг цагт багтаан хөхөө амлуулах нь хөхөнд сүү орох, улмаар хүүхдээ хөхүүлэхдээ итгэлтэй болох болон эх үрийн холбоо бэхжиж, ээнэгшихэд тустай байдаг. Энэ үед танд эх баригч, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч (CHFN) эсвэл эхийн сүүгээр хооллолтын зөвлөх (lactation consultant) зэрэг мэргэжилтнүүд туслахад бэлэн байдаг.

    Арьс арьсаар хүрэлцэх нь хүүхдэд дараах ач холбогдолтой:

    • Тайван, аюулгүй мэдрэмж авах 

    • Хооллоход бэлдэх

    • Хөхөө олоход туслах

    Эхийн сүүгээр хооллолт хэрхэн явагддаг вэ?

    Хүүхэд хөхөө илүү ойр ойрхон хөхөх, мөн арьс арьсаар хүрэлцэх тусам таны бие илүү их сүү ялгаруулдаг.

    Хүүхдээ хөхүүлэх нв зөвхөн хооллолтоор хязгаарлагдахгүй. Энэ үед дараах чухал зүйлс өрнөж байдаг ба үүнд:

    • Ээнэгших боломж: Эх хүүхэд хоёр, бие биедээ илүү ихээр ойртох энэ үеэр хүүхэд тань таны дуу хоолой, хүрэлт, болон хайр энхрийллийг мэдэрч, таних үйл явц явагддаг;
    • Хооллолтын цаг: Мөн хүүхэд тань өсөж, хөгжихөд хэрэгцээтэй нэн чухал шим тэжээлээ авч байдаг.
    • Хамгаалалт: Эхийн сүү нь хүүхдийг өвчлөхөөс хамгаалахад тусалдаг. Дархлааны эсрэг биет агуулж, нянгийн эсрэг үйлчилдэг бөгөөд хүүхдийн гэдсэнд ашигтай нянг бий болгож, хоол боловсруулах, дархлаа болон ерөнхий эрүүл мэндийг дэмждэг.

    Та хүүхдээ хөхүүлэх явцад, таны биеэс онцгой даавар болох окситоцин ялгарч хүүхэдтэйгээ илүү нягт холбоос үүсгэхэд тань дэмжлэг үзүүлдэг ба уг дааврын нөлөө нь таныг хүүхдээ хайрлан энхрийлж, халамжлах сэдлийг улам ихээр өдөөдөг байна.

    Амьдрал хичнээн завгүй, бужигнаантай байсан ч хүүхдээ тайван орчинд хөхүүлэх боломжийг бүрдүүлэхийг хичээх нь чухал. Хөхүүлэх явцдаа хүүхдээ биедээ ойртуулан наах нь тэдэнд аюулгүй бөгөөд хайрлагдсан мэдрэмжийг өгдөг.

    Заримдаа хүүхэд тань хөхөө хөхөө зогсоон тан руу харж, бүр ганганан гунганаж, ярилцах оролдлого үзүүлэх бөгөөд энэ нь нялх хүүхдийн суралцан хөгжих арга юм. 

     

    Өдөрт хэдэн удаа хооллох хэрэгтэй вэ?

    Expand all
    Collapse all

    Эхний хэдэн долоо хоногт

    Эхний хэдэн долоо хоногт нярай хүүхэд 1-5 цаг тутамд хооллох хандлагатай байдаг. Энэ нь 24 цагт 8-12 удаа хөхөө хөхнө гэсэн үг. Энэ хугацаа нь нярай бүрийн хувьд харилцан адилгүй байж болно. Тиймээс хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх бүрт нь хөхүүлэхийг зөвлөж байна.

    Хүүхдээ өлссөн дохио илэрсэн үед нь хөхүүлээрэй, жишээлбэл:

    •  Толгойгоо нааш цааш хөдөлгөх
    •  Амаа ангалзуулах
    •  Гараа хөхөх

     

    Ихэнх хүүхэд шөнө хооллохоор сэрдэг. Хэрэв таны хүүхэд хооллохын тулд сэрэхгүй байвал хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэй ярилцаарай.

    2-4 сартайд

    Хоногт 6–8 удаа хөхөө хөхдөг боловч хүүхэд тань өлссөн шинж байдал илэрхийлж байгаа тохиолдолд хэдэн ч удаа хөхүүлж болно.

    Хөхөө хөхөх хугацаа нь богиносож эхлэх магадлалтай бөгөөд таны хөхний сүү хүүхдийн хэрэгцээг даган өөрчлөгдөнө.

    Зарим өдөр хүүхэд тань илүү их өлсөж, илүү олон удаа хөхөхийг хүсэж болно. Харин зарим өдөр бага идэхийг хүсэж болно. Энэ нь хэвийн.

    Хүүхэд тань:

    • Хөхөхийн өмнө, дундуур эсвэл дараа уйлж болно
    • Амархан сатаарч болно
    • Өсөлтийн үед эсвэл өвдсөн үедээ илүү их хөхөхийг хүсэж болно

    Хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллох

    Хүүхдээ хөхүүлэх үйл явцыг хэрхэн таатай болгох талаар

    • Хүүхдийнхээ өлссөн болон цадсан шинж тэмдгийг ажиглах

      • Живх нь цэвэр болоод хуурай байгаа эсэхийг шалгах;

      Хооллохоос өмнө хүүхдээ тайвшруулах;

    Дуу чимээ болон бусад сатаарах зүйлстэй орчноос холдон тайван орчин бүрдүүлэх зэрэг багтана.

    Хүүхдийнхээ шинж байдлуудыг таниж мэдэх талаар дэлгэрэнгүйг холбоос дээр дарж уншина уу. 

     

    Хэзээ тусламж хүсэх хэрэгтэй вэ?

    Эхийн сүүгээр хөхүүлэн хооллох нь амаргүй байж болно. Хүүхдээ хөхүүлж сурахад 6-8 долоо хоног шаардагдаж болно.

    Дараах тохиолдолд тусламж авах нь зүйтэй:

    • Хөх эсвэл хөхний толгой өвдөж байвал

    • Сүүний гарцын талаар санаа зовж байвал

    • Хооллолт сайн явагдахгүй байна гэсэн мэдрэмж төрж байвал

    Дараах мэргэлжилтнүүдтэй зөвлөлдөөрэй:

    Танд туслах үйлчилгээнүүд байгаа, авахаас бүү татгалзаарай. Та үүнийг ганцаараа даван туулах шаардлагагүй. 
    Сүүлийн шинэчлэлт: 19 May, 2026 - 02:08
    Дээш буцах