Шууд шилжих:
Өөртөө анхаарал тавихын ач холбогдол
Healthy Beginnings нь хүүхдийн амьдралын эхний жилд таны гэр бүлд дараах чиглэлээр мэдээлэл олгох болон дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүнд:
- бөх нойрсох
- эрч хүчээ сэргээх
- нурууны доод хэсгийн өвдөлтийг бууруулах
- уур бухимдал, санаа зовох мэдрэмжийг багасгах
- дотор муухайрах болон цээж хорсолтоос сэргийлэх
- төрөх үйл явцыг хөнгөвчлөх
- өтгөн ялгаралтыг сайжруулах
- жирэмслэлтээс өмнөх хэвийн жин болоод бие галбиртаа эргэн ороход дэмжлэг үзүүлэх зэрэг багтана.
Жирэмсэн үеийн чихрийн шижин болон бусад эрүүл мэндийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх нь
Жирэмсэн үед зохистой хэмжээгээр жин нэмэх нь жирэмсэн үеийн чихрийн шижин болоод бусад гарч болох эрүүл мэндийн асуудлуудаас урьдчилан сэргийлэхэд тустай байдаг.
Та жирэмсэн үедээ эрүүл, зөв хооллон, идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь таны болоод таны хүүхдийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.
Эхийн хэвлийд байх үед, ургийн эхээрээ дамжуулан авч байгаа шим тэжээл нь хүүхдийн хожмын эрүүл мэндэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Хүүхэд төрөхдөө жингийн дутагдал эсвэл илүүдэлтэй байх нь цаашид хэт таргалалтад өртөх болон цаашлаад өөр бусад өвчлөлд өртөмхий болох эрсдэлтэй.
Хэрэв та жирэмсэн үедээ жирэмсний чихрийн шижингээр оношлогдсон бол итгэмжлэгдсэн хоол зүйч, эсвэл өрхийн эмчийнхээ гаргаж өгсөн хооллолтын төлөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал гэдгийг санаарай.




