Skip to main content
Бүх цэсийг харах

Жирэмсэн үеийн сэтгэл зүйн эрүүл мэнд ба энх тунх байдал

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Өөртөө анхаарал тавих нь

Жирэмсэн үедээ өөрийн сэтгэл зүйд анхаарал хандуулах нь танд болоод таны хүүхдэд нэн чухал. Хэрэв танд гуниглах, гутрах, санаа зовомтгой болох эсвэл сэтгэл түгших шинж тэмдгүүд илрээд нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд уг байдал нь таны амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн бол тусламж авах шаардлагатай болсныг илтгэнэ.

Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй, жирэмсэн эсвэл шинэхэн хүүхэдтэй болсон гэр бүлүүдийн хувьд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд болох сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг. Эдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн алинд ч тохиолдож болно. Тодорхой хэмжээнд анхаарал хандуулж, зохих тусламж, дэмжлэгийг цаг алдалгүй авснаар даван туулах боломжтой.

Сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутралын зарим шинж тэмдгүүдэд:

  • байнга санаа зовох
  • ихээр гуниглах болон амьдралд итгэх итгэлээ алдах
  • дуртай зүйлсээ хийх сонирхолгүй болох
  • анхаарал төвлөрөл сулрах болон нойр муудах
  • өөрийгөө гэмтээх талаар бодох зэрэг багтана.

Эдгээр шинж тэмдгүүдээс илэрч байвал, эмчид хандаж, зөвлөлдөх нь нэн чухал. Тохирсон тусламж, дэмжлэгийг цаг алдалгүй авах нь нэн чухал.

Сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутралтай ихэнх хүмүүс дараах арга хэмжээнүүдийн аль нэг эсвэл эдгээрийн хосолмол эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой байдаг. Үүнд:

  • амьдралын хэв маягийн өөрчлөлт болон нийгмийн дэмжлэг
  • сэтгэл зүйн эсвэл “ярилцах” эмчилгээнүүд
  • болон эмэн эмчилгээ багтана.

Сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Beyond Blue -тэй 1300 22 4636 утсаар холбогдох, эсвэл COPE вэбсайтаар зочлохыг зөвлөж байна. 
 

Сүүлийн шинэчлэлт: 19 Nov, 2024 - 11:24
Дээш буцах