Skip to main content
Бүх цэсийг харах

Нялх хүүхэд идэвхтэй тоглох тухай

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Шууд шилжих:

    Идэвхтэй тоглох гэж юу вэ?

    Хүүхдийг төрсөн цагаас эхлэн идэвхтэй, хөдөлгөөнтэй тоглохыг урамшуулан дэмжих нь зүйтэй. Нялх, нярай хүүхдийн хувьд идэвхтэй тоглох арга нь доор тайлбарласанчлан, гэдсээр нь түрүүлгээ харуулан тоглуулах буюу tummy time юм.

    Балчир насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хувьд олон төрлийн дасгал, хөдөлгөөнүүдийг хослуулан тоглуулах ба үүнд, эргэж хөрвөөх, алхах, гүйх болон бусад чөлөөт тоглоомууд багтана.

    Түрүүлгээ харуулан хэвтүүлж тоглуулах гэж юу вэ?

    Түрүүлгээ харуулан хэвтүүлж тоглуулах буюу tummy time нь нялх хүүхдийн хувьд анхны идэвхтэй, хөдөлгөөнтэй тоглох аргуудын нэг юм. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд нэн чухал бөгөөд анхаарах зүйл нь хүүхдийг зөвхөн сэрүүн үед нь хийнэ.

    Хүүхдийг түрүүлгэ нь харуулан тоглуулснаар хүүхдийн толгой, хүзүү, цээж болон мөрний хэсгийн булчин хөгжиж, улмаар хүүхэд толгой цээжээ дааж суран, цаашлаад эргэж хөрвөөх болон сууж сурахад нь дэм болдог. Үүнээс гадна, гэдсээр нь түрүүлгээ харуулан тоглуулах нь хүүхдийн биеийн цэх байдлыг дэмжиж, улмаар хөтөвчинд бие засч сурахад нь эерэг нөлөө үзүүлдэг байна.

    Хүүхдээ хэрхэн түрүүлгээ харуулан хэвтүүлж тоглуулах вэ?

    Хэрхэн түрүүлгэ нь харуулан тоглуулах тухай:

    • Нярай хүүхдийг төрснөөс хойш 1 долоо хоногийн дараагаас эхлэн, өдөрт 2-4 удаа, нэг удаадаа 1-2 минутын хугацаатай түрүүлгэ нь харуулан хэвтүүлэх дасгалыг хийж эхэлнэ.
    • Бага, багаар түрүүлгэ нь харуулж тоглуулах хугацааг уртасгаж, хүүхэд томорч, бие нь чангарахын хэрээр, өдөрт хамгийн багадаа нийт 30 минут орчим түрүүлгэ нь харуулан хэвтүүлж, тоглуулна.
    • Хэрэв ингэж хэвтүүлэх нь хүүхдэд тааламжгүй байвал хүүхдээ өвөр дээрээ эсвэл өөрийн цээжин дээрээ хэвтүүлэн, дасгаж болно.

     

    Сүүлийн шинэчлэлт: 14 Aug, 2025 - 06:07
    Дээш буцах