Урьдчилан төлөвлөх
Олон эхчүүд ажилдаа эргэн орсон ч хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлсээр байх боломжтой. Хөхүүл эмэгтэйчүүд ажилдаа эргэн орсон ч хүүхдээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосоор байхыг идэвхтэй дэмждэг байгууллагуудын тоо нэмэгдсээр байгаа билээ.
Та амаржих болон хүүхэд асрах чөлөө авахаасаа өмнө, ажил олгогчдоо шаардлагаа илэрхийлж, ажилдаа эргэн ороход танд ямар сонголт байгааг олж мэдэх нь зүйтэй. Жишээ нь, танд хөхний сүүгээ саах тусгай орчин олдох эсэх, мөн хөхний сүүгээ хадгалах газар байдаг эсэх зэрэг. Ингэж хадгалсан сүүгээ хүүхдийн наснаас хамааран хүүхдэдээ халбага, угж эсвэл аягаар өгч болно.
Цахилгаан саалтуур нь сүүгээ илүү хурдан саах боломжийг олгох давуу талтай. Хэрэв танай ажлын байр, хүүхдийн тань байгаа газартай ойрхон байдаг бол хүүхдээ хөхүүлэх завсарлага авах сонголт бас байж болно. Австралид та хаана ч хүүхдээ хөхүүлэх болон буюу хөхний сүүгээ саах эрхтэй.
Холбооны хүйсийн ялгаварлан гадуурхалтын тухай актад:
- Ажил олгогчид эмэгтэй хүнийг хүүхдээ эхийн сүүгээр хооллож байгаа шалтгаанаар ялгаварлан гадуурхах нь хууль бус;
- Ажил олгогчид таныг хүүхдээ эхийн сүүгээр хооллох болон хөхний сүүгээ саахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй хэмээн заасан байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо: Australian Breastfeeding Association website
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох төлөвлөгөө | Австралийн эхийн сүүгээр хооллолтын холбоо: My breastfeeding plan | Australian Breastfeeding Association
Эхийн сүүгээр хооллолт ба ажил эрхлэлт | Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо: Your Breastfeeding and Work Plan | Australian Breastfeeding Association
Сүүний саалтуур түрээслэх: Таны харьяа нийгэмлэг | Австралийн эхийн сүүгээр хооллолтын холбоо Your local community | Australian Breastfeeding Association




