Хүүхдээ унтахад нь туслах нь
6-8 сартай үед хүүхэд дунджаар өдрийн цагаар 2-3 удаа нийт 2-4 цагийн богино унтлагууд хийх хандлагатай байдаг.
Заримдаа богино 30-40 минут эсвэл заримдаа арай урт 1-2 цагаар унтаж болно. Энэ нь баримжаа төдий бөгөөд хүүхэд бүхний нойрны хэв шинж харилцан адилгүй байдаг. Ихэнх хүүхдүүд шөнийн цагаар, өлстлөө нэлээн удаан унтдаг болсон байдаг. Зарим хүүхдүүд 1-2 сэрж, хооллочхоод шөнийн турш сэрэхгүй унтдаг болсон байх нь ч бий. Мөн зарим хүүхдүүд сэрэхгүйгээр 8-10 цаг унтдаг. Та хүүхдээ хүчээр унтуулж чадахгүй ч унтлагын зөв дадалтай болоход нь гол үүргийг гүйцэтгэж чадна.
Маш олон зүйл хүүхдийн нойронд нөлөөлдөг. Үүнд:
- Хүүхдийн өсөлт, хөгжил хэр явагдаж байгаа
- Бие нь тавгүйрхэж байгаа эсэх, эсвэл экзем гэх мэт эрүүл мэндийн тодорхой шалтгаантай эсэх
- Хүүхдийн унтах орчин жишээ нь дуу чимээ эсвэл өрөөний хэм хэр байгаа
- Өмнө нь унтуулахад ашигладаг байсан хөнжил эсвэл соск нь одоо үр дүнтэй байхаа больж эхэлж байгаа зэрэг шалтгаанууд багтаж болно.
Хүүхдээ унтуулахад туслах зөвлөмжүүд:
- Хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулахгүй, байнгын, жигд байлгах
- Өөрсдөдөө тохиромжтой унтлагын хэвшил бий болгох
- Хэрэв хүүхдийн нойр тааруу байвал, нэг удаадаа нэг зүйлийг өөрчлөөд, үр дүнг нь ажиглах
- Өөр өөр аргуудыг туршиж үзээд, аль тохирохоо сонгох зэрэг нь тустай.
Хүүхдийн нойртой холбоотой нэмэлт зөвлөмж хэрэгтэй бол манай вэбсайтаас болон Каританигаас авах боломжтой. Хүүхэд бүхэн адилгүй. Тиймээс та тэвчээртэй, тайван байж, хүүхдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн тухай бүр зохих хариуг үзүүлж байх нь чухал.
Энэ үед хүүхэд хамгийн багадаа шөнөдөө 1 удаа сэрэх нь түгээмэл байдаг.
Хэрэв хүүхэд тань өдөр болон шөнийн аль ч үед хангалттай унтахгүй, нойртой холбоотой асуудал үүсээд байгаа бол дээрх аргуудаас нэг нэгээр нь туршиж үзээрэй. Нэг удаадаа нэг л зүйлийг өөрчилж үзээд, ямар өөрчлөлт гарахыг ажиглаарай.
Хүүхэд өсгөх гэдэг нь та өөрт болон хүүхэддээ тохирох хамгийн сайн аргыг олтол туршиж, алдаж, онохыг хэлдэг. Бүх хүүхдэд тохирох цор ганц арга гэж үгүй.
Манай вэбсайтаас та нялх хүүхдийн нойр, нойрны горим болон хүүхдээ сайтар унтуулах арга замуудын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн Каритани вэбсайтаас нялх хүүхдийн нойр болон унтлагатай холбоотой дүрс бичлэгүүд болон бусад мэдээллийг авах боломжтой.
Каританигаас эцэг, эхчүүдэд зориулан гаргасан мэдээллүүд
Мөн хүүхдийг илүү сайн унтуулахад дэмжлэг болох өөр олон үйлчилгээнүүд бий.




