Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэдтэйгээ хамт тоглох нь

6-8 cap
A A A

Хүүхэдтэйгээ хамт тоглох нь

Тоглох нь хүүхдийн суралцах болон хөгжих хамгийн гол арга зам байдаг. Идэвхтэй болон идэвхгүй байдлаар хослуулан тоглох нь үр дүн сайтай байдаг. 

 

6-8 сартай хүүхэдтэйгээ тоглож болох хөгжилтэй тоглоомын санаанууд

Expand all
Collapse all

Идэвхтэй, хөдөлгөөнтэй тоглоомын санаанууд

  • Хүүхдээ шалан дээр аюулгүй тоглоомуудаар ханган, өндийх, эргэж хөрвөөх, болон мөлхөх зэрэг байдлаар тоглуулах
  • Хүүхдийнхээ урд тоглоом тавин, тоглоом руу хүрэх болон барьж авах оролдлого хийхийг нь урамшуулах
  • Өөр өөр газар тоглуулах, жишээ нь хивсэн дээр, дэрэн дээр эсвэл гадаа зүлгэн дээр зэрэг байж болно. 

Намуухан, идэвхгүй тоглоомын санаанууд

  • Ном унших
  • Дуу дуулах
  • Унтахын өмнө эрхлүүлэх зэрэг байж болно. 

Хүүхдэд тань таалагдах зүйлс

  • Өөр өөр өрөө рүү орж үзэх болон өөр өөр байрлалаар тоглоход дуртай
  • Гэдсээр нь түрүүлгэ нь харуулан хэвтүүлэх болон шалан дээр өнхрөх
  • Хөөс, ус болон тууз зэргээр тоглох
  • Төрөл бүрийн чимээнүүд, жишээ нь дуу хөгжим, байгалийн чимээ болон таны дуу хоолойг сонсох дуртай байдаг. 

Гэртээ, гарын доорх аюулгүй эд зүйлсийг ашиглан тоглох санаанууд

  • Зөөлөн, чихмэл тоглоомууд, бөмбөг, хуванцар сав, оймс болон соруул зэрэг
  • Хоосон, цэвэр аюулгүй савнууд
  • Төрөл бүрийн гадаргуутай бөмбөлөг болон бөмбөгнүүд
  • Дэр болон буйдангийн түшлэг зэргийг ашиглан хүүхэдтэйгээ тоглож болно. 

Дэлгэцийн цаг

Хүүхдээ тоглож байх үед хараа хяналтаа салгаж болохгүйг бүү мартаарай. Мөн тэдний тоглож буй зүйлс нь аюулгүй бөгөөд цэвэр байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй. 

Аль болох дэлгэцийн цагийг хязгаарлах нь зүйтэй. Зурагт, гар утас эсвэл таблет/iPad зэрэг дэлгэцийг 1 нас хүртэлх хүүхдэд огт үзүүлэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа. 

Expand all
Collapse all

Дэлгэц их үзсэнээр

  • Тоглох болон суралцах цагаас хороох
  • Хэл сурахад бэрхшээлтэй болох
  • Анхаарал төвлөрөх чадварыг бууруулах
  • Нүдний хөдөлгөөн болон хөгжилд сөргөөр нөлөөлөх зэрэг олон тааруу үр дагаврыг дагуулах эрсдэлтэй. 

Хүүхдийг аль болох хөдөлгөөнтэй байлгаж, эргэн тойрноо сонжин, таньж мэдэх боломжийг бүрдүүлэх нь тустай. Хүүхдээ аль болох хуваарийн дагуу түрүүлгэ нь харуулан тоглуулж, мөн зөөлөн дэвсгэр дээр тавин тоглуулах нь хүүхдийн булчин болон хөдөлгөөний эвслийг сайжруулдаг. Ингэж тоглож байх үеэрээ хүүхэд толгойгоо даах, эд юмст хүрэх, цаашлаад мөлхөж сурдаг. Энэ нь хүүхдийн хувьд аюулгүй бөгөөд орчин тойронтойгоо танилцан, суралцаж хөгжих арга нь юм. 

Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 05:13
Дээш буцах