Skip to main content

Мөөг, тахиа, цөцгийн соустай паста

On this page:

    Prep
    10 minutes
    Cook
    15 minutes
    Serves
    2-3 adults
    Freeze
    Fridge 2-3 days, freezer 3 months
    Allergens
    Wheat, Milk
    Age range
    6 to 12 months, 0 to 12 months

    Орц

    Соус

    • 500гр тахиан махан таташ
    • 1 ш дунд зэргийн сонгино
    • 6–8 ш шампиньон мөөг
    • 1 аяга тослог багатай өтгөн цөцгий
    • 2 цайны халбага оливын тос
    • Яншуй (Parsley)(сонголтоор)

    Паста

    • 2 цайны халбага оливын тос
    • 2 аяга паста

    Жич: 6–8 сартай хүүхдэд богино хэрчсэн нарийн щпагетти (angel hair), хугалсан паста эсвэл эрвээхэй хэлбэртэй паста (farfalle) хэрэглэх нь тохиромжтой. Харин 8–12 сартай хүүхдэд мушгиа паста (fusilli) эсвэл хясаа хэлбэртэй паста (conchiglie) хэрэглэж болно.

    Хийх заавар

    1. Усаа буцалгаад 2 цайны халбага оливын тос болон пастагаа хийж, зөөлөн болтол нь чанана. (Чанах хугацаа нь пастаны төрлөөс хамаарах тул савлагаан дээрх зааврыг дагана уу.)
    2. Пастагаа шүүж аваад түр хойш тавина.
    3. Сонгино, мөөгөө хүүхдийн насанд тохирсон хэмжээтэй жижиглэн хэрчинэ.
    4. Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж, оливын тос хийнэ.
    5. Сонгино, мөөгөө зөөлөн болтол нь шарна. Дараа нь гаргаж түр хойш тавина.
    6. Татсан тахианы махаа хийж, бүрэн болтол нь шарна.
    7. Сонгино, мөөгөө буцаан хийж, татсан тахианы махтайгаа хамт богино хугацаанд хуурна.
    8. Тослог багатай цөцгий нэмж, галаа багасгаад 6–8 минут зөөлөн халааж, соусыг жигд, бага зэрэг өтгөртөл нь болгоно. Буцалгаж болохгүй.
    9. Чанасан пастагаа нэмж сайтар холино. Нэмэлтээр яншуй (Parsley) цацаж болно. 
    10. Бага зэрэг хөргөсний дараа хүүхдэдээ өгнө.

     

    Хоолло цаг

    Хүүхдийн хоолонд давс хийхгүй байхыг анхаарна уу. Гэрийн бусад гишүүд өөрсдийн хүссэнээр давс, перец болон бусад дуртай амтлагчаар амтлан идэж болно.

    .
    Сүүлийн шинэчлэлт: 04 Aug, 2026 - 04:57
    A A A
    Дээш буцах