Шууд шилжих:
Эхчүүдэд зориулсан вакцин
Яагаад жирэмсэн үед вакцинд хамрагдах нь чухал тухай
Зарим төрлийн халдварт өвчлөлүүд нь жирэмсэн эх болон урагт ноцтой хор хөнөөл учруулах эрсдэлтэй байдаг. Уг эрсдэлийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалт буюу вакцины тусламжтайгаар бууруулах боломжтой.
Та вакцинд хамрагдсан тохиолдолд урагт мөн тодорхой хэмжээний хамгаалалт бий болдог.
Нярай, нялх (ялангуяа 6 сар хүртэл) хүүхэдтэй амьдарч буй хэн бүхэн товлолт вакциндаа хамрагдсан байх нь чухал.
Жирэмсэн үед санал болгодог вакцин
Хөхүүл ханиад (pertussis)
- Бүх жирэмслэлтийн үед зөвлөдөг
- Жирэмсний сүүлийн 3 сард буюу 28-32 долоо хоногтойд хамрагдах нь хамгийн зохистой, гэхдээ төрөх хүртэл хийлгэх боломжтой
- Гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид мөн хамрагдах нь чухал
- Хүүхэд энэ вакцинжуулалтад хамрагдах хүртэл хамгаалалт болдог
Томуугийн вакцин
- Томуугийн вакциныг мөн жирэмсэн үед санал болгодог бөгөөд жирэмсний аль ч үед хийлгэх боломжтой бөгөөд аюулгүй.
- Таныг болон хүүхдийг томуугийн эрсдэл, хүндрэлээс хамгаална
Товлолт вакцинд хамрагдсан эсэхээ шалгах
Зарим вакцинууд (улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, салхин цэцэг зэрэг)-ыг жирэмслэхээс өмнө эсвэл төрсний дараа хамрагдсан эсэхийг шалгах шаардлагатай.
Хэрэв та эдгээр вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол өрхийн эмчтэйгээ уулзан, эдгээр товлолт вакцинууд хийгдсэн эсэхийг шалгаж, тодруулах боломжтой.
Хүүхдийн вакцинжуулалт
Яагаад хүүхэд вакцинд хамрагдах шаардлагатай тухай
Вакцин нь:
- хүүхдийг аливаа аюулт өвчлөлөөс сэргийлэх
- олон нийтийн дунд халдварт өвчин тархахаас сэргийлэх
- Австралид вакцин сайтар туршигдаж, судлагдсан бөгөөд аюулгүй байдаг.
Анхны дархлаа тогтоох вакцинууд хүүхдийг төрсөн даруйд хийгдэх ёстойг бүү мартаарай. Австрали улсад таригдаж буй бүхий л урьдчилан сэргийлэх тарилгууд маш нарийн туршилт судалгааны үр дүнд, хүүхдэд хэрэглэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг тогтоосны дараа Эм, эмчилгээний Зориулалттай Бараа Бүтээгдэхүүний Захиргаа (TGA)-д бүртгэгдэж, хэрэглээнд нийлүүлэгддэг.
Товлолт вакцинжуулалтын хуваарь
Хүүхдийн вакцин буюу товлолт, урьдчилан сэргийлэх тарилгын хуваарийг хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтэр дээрээс харах боломжтой.
Хэзээ дарлаажуулалтад хамруулах вэ?
Шинэ Өмнөд Уэльс (NSW) мужийн дархлаажуулалтын хуваарийн санал болгосноор, хүүхдүүд дараах насанд вакцинжуулалтад хамрагдана:
- төрсөн даруйд
- 6 долоо хоногтойд
- 4 сартайд
- 6 сартайд
- 12 сартайд
- 18 сартайд
- 4 настайд
Нас тус бүрээр хамрагдах вакцинуудын төрлийг дараах холбоосоор орж үзнэ үү.
Хүүхдээ аль болох товлолт хугацаанд вакцинжуулалтанд хамруулах нь чухал. Хүүхэд тавгүй үед мэдээж хойшлуулах нь хэвийн хэдий ч, бага зэрэг нус гоожсон эсвэл хөнгөн зэргийн ханиадтай үед ч хүүхэд тарилгадаа хамрагдах боломжтой байдаг.
Вакцин хийлгэх үеэр хүүхдээ дэмжих
Өвдөлт болон стресс
You can help your baby feel calmer by:
- Тарилга хийх үед хүүхдээ тэврэх
- Тайван, зөөлөн дуугаар ярьж, тайвшруулах
- Боломжтой бол тарилгын үеэр эсвэл дараа нь хөхүүлэх
- Hамгийн их өвтгөдөг тарилгыг хамгийн сүүлд хийж өгөхийг эмч болон сувилагчаасаа хүсэх
- Тарилга хийлгэхээс өмнө хэсгийн мэдээ алдуулах түрхлэг байгаа эсэхийг эмч болон сувилагчаасаа асуух зэргээг зохицуулах боломжтой
- Мөн глюкозын уусмал байгаа эсэхийг, хүүхдэд тань хэрэглэхэд тохиромжтой эсэх талаар эмч болон сувилагчтайгаа зөвлөлдөж болно
Вакцин хийлгэснээс үүдэн гарах түгээмэл гаж нөлөө
Ихэнх гаж нөлөө нь хөнгөн бөгөөд түр зуурын байдаг.
Хүүхэд тань магадгүй:
- Халуурах (биеийн хэм 38.5°C-аас дээш халуурах)
- Хүүхэд тавгүйрхэх эсвэл унтаа болох
- Зүү хатгасан хэсэгт улайх, хавдах болон хөндүүрлэх
- Заримдаа зүү хатгасан хэсэгт жижиг булдруу үүсэн хэдэн долоо хоног юм уу сар үргэлжилж болно
Вакцины дараах хүүхдийн асаргаа
Вакцин хийлгэсний дараа хүүхдийн бие тавгүйрхсэн тохиолдолд авах арга хэмжээ:
- Ердийнхөөс илүү шингэн өгөх
- Халууцаж байгаа бол хэт зузаалахгүй байх
- Тариулсан хэсэгт хүйтэн даавуугаар жин тавих
- Хэрэв хүүхэд зовиуртай байх эсвэл халуурч байгаа бол өвчин намдаах эм болох парацетамол зэргийг уулгах хэрэгтэй. Ингэхдээ саван дээр зааврыг сайтар мөрдөх юм уу хэрхэн хэрэглэх талаар эм зүйчтэй зөвлөөрэй.
Хэрэв хүүхэд тань 3-с доош сартай бөгөөд халуурсан тохиолдолд шууд эмчид хандах шаардлагатайг санаарай.
Товлолт хугацаандаа дархлаажуулалтдаа хамрагдах нь чухал
- Хүүхдээ эрүүл мэндийн болон эмчийн үзлэгт оруулах мөн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхдээ үргэлж хүүхдийнхээ хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтрийг авч очих хэрэгтэй ба ингэснээр бүртгэлийг цаг тухайд нь хийх боломжтой.
- Хүүхдийн дархлаажуулалтын мэдээлэл нь өдөр өнжүүлэх, сургуулийн өмнөх бэлтгэл, болон сургуульд ороход шаардлагатай байдаг. Хүүхдийнхээ дархлаажуулалтын бүртгэл, түүхийг Australian Immunisation Register (AIR)-тай 1800 652 809 дугаараар холбогдож авна.
- 'Save The Date To Vaccinate' нэртэй аппликэйшныг ашиглан хүүхдийнхээ товлолт урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах хуваарийг сануулах боломжтой.
Хэрэв танд асуух зүйл эсвэл санаа зовж буй зүйл байвал өрхийн эмч, эх хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл эм зүйчтэйгээ ярилцаарай. Тэд танд туслахад бэлэн байдаг.
Вакциныг дараах байгууллагуудад хандан хийлгэх боломжтой:
- Өрхийн эмнэлэгүүд
- Уугуул иргэдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээнүүд
- Зарим орон нутгийн удирдах газар
- Зарим нийтийн эрүүл мэндийн төвүүд буюу community health centres дээр хийлгэх боломжтой.
Өөрийн байгаа газартаа ямар үйлчилгээнүүд байгаа талаар мэдээллийг Олон Нийтийн Эрүүл Мэндийн Хэсгийн 1300 066 055 утсаар холбогдон авах боломжтой.




