Skip to main content
Бүх цэсийг харах

Ногооны котлет

6-8 cap
A A A

Шууд шилжих:

    Жорын мэдээлэл

    Бэлтгэх хугацаа: 15 минут

    Болгох хугацаа: 20 минут

    Хөлдөөж хадгалах: 2 сар хүртэл

    Харшил төрүүлэгч найрлага: Улаан буудай

    Порц: 4 том хүн

    Орц

    • 1 лааз (400гр) нэмэлт давсгүй цагаан шош (cannellini) - шүүж, зайлна
    • 1 ш жижиг дунд хэмжээтэй амтат төмсийг 2 см орчим хэмжээтэй хэрчинэ
    • 1/2-1 ц.х нунтаг яншуй (coriander)
    • 1/4-1/2 ц.х нунтаг кумин (cumin)
    • 1-2 амны халбага гурил*
    • Оливын тос

    Заавар

    • Хэрчсэн амтат төмсөө богино долгионы зууханд 5 минут орчим эсвэл зөөлөртөл болгоно. 
    • Тосноос бусад бүх орцоо нэг саванд хийнэ.
    • Орцуудаа нийлүүлэн, сэрээгээр эсвэл холигчид хийж өтгөн нухаш болтол нухна. 
    • Нухашнаасаа амны халбагаар хутган авч, гараараа бөөрөнхийлнө. 
    • Хайруулын тавагт тосоо хийн, дунд хэмийн гал дээр халаана. Ингээд бөөрөнхийлсөн бэлдмэлээ хийн, халбаганы араар зөөлөн дарж хавтгайлна. 
    • 2 талаар нь тус бүр 4 минут шарна. 
    Сүүлийн шинэчлэлт: 06 May, 2025 - 05:10
    Дээш буцах