Skip to main content
Бүх цэсийг харах

Тахиан махтай карри

6-8 cap
A A A

Жорын мэдээлэл

Бэлтгэх хугацаа: 15 минут

Болгох хугацаа: 45 минут

Хөлдөөж хадгалах хугацаа: 2 сар хүртэл

Порц: 4 том хүн

Орц

  • 1 аяга түүхий будаа
  • 500гр тахианы гуя
  • 1 ш жижиг болон дунд хэмжээтэй амтат төмс - жижиглэж хэрчсэн эсвэл үрсэн 
  • 1 ш сонгино - нарийн хэрчсэн
  • 1 амны халбага нунтаг куминон (cumin)
  • 1 цайны халбага гарам масала (garam masala)
  • 1 цайны халбага нунтаг кориандр (ground coriander)
  • 1 амны халбага үрсэн цагаан гаа (сонголтоор)
  • 2–4 хумс сармис – няцалсан (сонголтоор)
  • 400 мл наргил модны сүү
  • 1 амны халбага оливын тос
  • 1 ½ аяга вандуй

Хийх заавар

  1. Будааг савлагаан дээрх зааврын дагуу агшаана.
  2. Хайруулын тавганд оливын тосыг дунд зэргийн халуун хэм дээр халаана.
  3. Сонгино болон амтат төмсөө нэмээд тасралтгүй хутган, 5 минут орчим хуурна.
  4. Тахианы мах болон амтлагчуудыг нэмнэ. Тахианы махны өнгө өөрчлөгдөх хүртэл 5–10 минут орчим хутгаж хуурна.
  5. Наргил модны сүүг нэмээд, тахианы мах бүрэн болтол 15–20 минут орчим зөөлөн гал дээр буцалгана.
  6. Бэлэн болохын өмнө вандуйгаа нэмээд, сайтар хутгаад шууд халуунаар зооглоно.
Сүүлийн шинэчлэлт: 27 Apr, 2025 - 11:51
Дээш буцах