Шууд шилжих:
Хүүхдээ хөхүүлэхэд суралцах нь
Хүүхдээ хөхүүлж сурахад, эхлээд хялбар биш байж болно. Эх, хүүхэд хоёулаа үүнд суралцаж байдаг. Учраа олж, тухтай болтол тодорхой хугацаа болон дадлага шаардагдана.
Зарим хүний хувьд хүүхдээ хөхүүлэх нь энгийн л үзэгдэл бөгөөд хялбар зүйл гэж үздэг. Гэвч, энэ нь үргэлж тийм байдаггүй. Эх, хүүхэд хоёр хоёулаа суралцаж буй энэ үед өөртөө зөөлөн, тэвчээртэй хандаарай.
Эхийн сүүгээр хооллолтыг хялбар болгоход туслах зарим зөвлөмжүүд
- Бусдаас тусламж хүсэхээс бүү санаа зовоорой. Гэр орон цэвэрлэх болон хүүхэд авах зэрэгт бусдын тусламжийг авч, өөртөө амрах боломж бүрдүүлээрэй.
- Эрүүл хоол хүнс хэрэглэж, хангалттай хэмжээний ус уух нь чухал. Гэхдээ, та 2 хүнд зориулж идэх шаардлагагүй.
- Гадаа гарах: Цэвэр агаар амьсгалангаа амрах боломжтой.
- Шинэ эцэг эхчүүдийн болон эхийн сүүгээр хооллолтын бүлгэмүүдэд нэгдэж болно.
- Сувилагч, эхийн сүүгээр хооллолтын зөвлөх буюу lactation consultant болон бусад дэмжлэг үзүүлэх бүлгэмүүд буюу support group-үүдуус зөвлөгөө хүсэх нь үр дүнтэй.
- Эхийн сүүгээр хооллолтын талаар дүрс бичлэгүүд үзэн, суралцаж болно. https://www.breastfeeding.asn.au/
- Нөхөр/хамтрагчтайгаа, найзууд болон гэр бүлийнхнээсээ тусламж, дэмжлэг хүсэх зэрэг нь тустай.
Raising Children Network-оос бэлтгэсэн дараах дүрс бичлэгээс Эхийн сүүгээр хооллолттой холбоотой түгээмэл асуултууд: тулгардаг асуудлууд болон тусламж авах талаар мэдээлэл авах боломжтой.
https://raisingchildren.net.au/newborns/videos/breastfeeding-challenges-video
Төрсний дараах эхний хэдэн долоо хоногт аавууд хэрхэн дэмжлэг үзүүлж болох тухай
Нэмэлт мэдээлэл
https://raisingchildren.net.au/newborns/videos/dads-help-with-babies




